solongonews
Мод тарьж, эх орноо ногооруулъя
2018-04-23 16:26
49 удаагийн Дэлхий нийтийн өдрийг тохиолдуулан Хөвч элсэн цөлд албан журмын мод тарих арга хэмжээ зохион байгуулав.

Хятадын Үндэсний Ойжуулах зөвлөлийн албан, ӨМӨЗО-ы Ойжуулах зөвлөлийн алба, Ордос хотын Ардын Засгийн газрын удирдлага дор Хятадын Ногоон сан, И Ли группийн ХК санаачлан, И Ли халамжийн сангаас хариуцан зохион байгуулсан “Мод тарьж, эх орноо ногооруулъя” сэдэвт албан журмын мод тарих арга хэмжээ 49 удаагийн Дэлхий нийтийн өдрийг тохиолдуулан 04 дүгээр сарын 22-ны өдөр Өвөр Монголын Хөвч элсэн цөлд болж өнгөрлөө.

Арга хэмжээнд оролцсон сурагчид

Арга хэмжээг Хөвч элсэн цөлөөр төв болгож, Шиньжян, Ганьсу, Хөхнуур зэрэг олон муж оронд зохион байгуулсан байна. Хятадын Үндэсний Ойжуулах зөвлөлийн албаны бүрэн харуцагч орлогч эрхлэгч Хү Жанцүй, Үндэсний Ой шугуй, тал нутгийн товчооны Ойжуулж, ногооруулахыг удирдах хэлтсийн дарга Жао Лянпин, Хятадын Ногоон сангийн орлогч дарга Вэй Дяньшэн, Ордос хотын УТЗЗ-ний орлогч дарга Улаан, И Ли группийн ерөнхий захирал Ван Вэньбяо арга хэмжээнд оролцсон байна.

Арга хэмжээний үеэр

ХКН-ын XVIII хурлаас хойш Намын төв хороо ой шугуйн аж ахуй, экологийн бүтээн байгуулалтыг анхаарлын төвдөө оруулсан. Ши Жиньпин дарга жил бүр нийслэлийн албан журмын мод тарих арга хэмжээнд оролцдог бөгөөд нэгэн цуврал чухал зорилго зорилтыг гаргасан байдаг. Энэ жилийн мод тарих арга хэмжээний үеэр Ши Жиньпин дарга “Мод тарьж, ойжуулах нь Хятадын үндэстний сайхан уламжлал юм. Мод тарих нь зөвхөн хуулийн үүрэг хариуцлага төдийгүй үзэсгэлэнт эх орноо бүтээн байгуулж, экологийн соёл иргэншлийг хөгжүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн тодорхой арга хэмжээ юм. Бид амь биеэ хайрлах мэт экологийн орчинд хандах ёстой бөгөөд мод тарих ажилд идэвхтэй оролцож, ойжуулах ажлыг эрчимтэй хийж, үзэсгэлэнт эх орноо илүү үзэсгэлэнтэй болгохоор хичээн зүтгэх хэрэгтэй” гэж дурдсан байна. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний чухал зааварчилга нь сайн дурын мод тарих үйл ажиллагааны үндсэн зорилго болон үйл ажиллагааны чиглэлийг зааж өгсөн юм.

Энэ удаагийн арга хэмжээ нь мөн дарга Ши Жиньпиний удирдах үзэл санааг мөрдөн, эрч хүчийг нэмэгдүүлэн ногооруулалтын үйл хэрэгт оролцуулж, экологийн орчинг сайжруулах, бодитой үйл ажиллагаагаараа эх байгалиа хамгаалахыг зорьсон байна.  

Стратеги бодлогын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа

Арга хэмжээний үеэр Хятадын Үндэсний Ойжуулах зөвлөлийн алба, Хятадын Ногоон сан, И Ли группийн ХК санаачлан, И Ли халамжийн сан, И Ли группийн ХК зэрэг гурван тал стратегийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, И Ли халамжийн сангаас Хятадын Ногоон санд 5 сая юань хандивлахаар болсон байна. Хятадын Үндэсний Ойжуулах зөвлөлийн алба, Хятадын Ногоон сангийн удирдлага дор И Ли групп нь мод тарьж, ойжуулах, эх байгалийг хамгаалах, сайн дурын үйлчилгээ зэрэг арга барилаар дамжин албан журмын мод тарих төсөлд оролцоно гэж мөн гэрээнд тогтсон байна.

И Ли группийн ерөнхий захирал Ван Вэньбяо

И Ли группийн ерөнхий захирал Ван Вэньбяо хэлэхдээ:

- “Интэрнет сүлжээ + Иргэд сайн дураараа мод тарих” үйл ажиллагаа нь БНХАУ-ын даргын шаардлагыг хэрэгжүүлж, шинэчилсэн загвар болон арга барилыг түшиглэн албан журмын мод тарих туршилт болно. И Ли нь хөдөлмөр болон оюун ухааныг хослуулан, эх байгалиар эх байгалийг хамгаалах, техник мэргэжлээр эх байгалийг хамгаалах, мөн интернет сүлжээгээр эх байгалийг хамгаалахыг уялдуулах болно гэжээ.  

Арга хэмжээнд Засгийн газар, аж ахуйн нэгж, нийгмийн байгууллага, багш сурагчид, хэвлэл мэдээлэл зэрэг нийгмийн олон салбарын 2000 гаруй төлөөлөгч оролцсон байна. 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл