solongonews
Ван И дөрвөн оронд хийсэн айлчлалаа өндөрлүүлэв
2021-09-18 11:05
Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И Вьетнам, Камбож, Сингапур, БНСУ-д хийсэн айлчлалаа өндөрлүүлж 09-р сарын 17-нд Хятадын мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгчээ.

     Ван И:

- Хятад улс Вьетнам, Камбож, Сингапур, БНСУ-тай харилцан найрсаг хөрш бөгөөд чухал түнш байж, өргөн хүрээнд ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлж, нийтлэг ашиг сонирхол гүнзгийрсээр байна. Мөн бүс нутаг, олон улсын олон асуудлаар ижил төстэй байр суурьтай байдаг. Өдгөө зуун жилд тохиогоогүй өөрчлөлт хувьсал гүнзгийрч, зуун жилд байгаагүй цар тахал даамжирч, Хятад улс болон дөрвөн орон хоорондын харилцаа өнгөрснийгөө залгамжлан ирээдүйг нээх зангилаа үед ирээд байна. Дөрвөн орны дээд түвшний стратегийн удирдлага дор харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэн,  эрсдэл сорилтуудын эсрэг хамтран тэмцэх нь энэ удаад хийсэн айлчлалын зорилт юм. Дөрвөн орны улс төрчидтэй өргөн хүрээний асуудлаар санал солилцсоноор айлчлал товлосон үр дүндээ хүрлээ. Тухайлбал: Нэгд, улс төрийн итгэлцэл нэмэгдэв. Хоёрт, харилцан ашигтай хамтын ажиллагаа гүнзгийрэв. Гуравт, олон талт зохицуулалтыг улам эрчимжүүлсэн зэрэг болно гэж хэллээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл