solongonews
Өндөр хавцалд түвшин нуур гарлаа
2019-10-31 16:39
Өндөр хавцалд түвшин нуур гарлаа.

1994 оны 12-р сарын 14-ний өдөр хэдэн арван жилийн судалгаагаар Хөх Мөрний гурван хавцлын барилга албан ёсоор эхлэв. Энэхүү барилга нь дэлхийд одоогийн байдлаар хамгийн их усан ашиглалт ус цахилгааны хүйс барилга болно. Гурван хавцлын барилга хэдэн үеийн хятадуудын хүсэл мөрөөдлийг нягтруулж байдаг. Сүнь Жүншань ноён “Улс байгуулах арга бодлого”-доо гурван хавцлын барилгыг бүтээн байгуулах тухай дурдаж байсан юм. 20-р зууны 50-иад онд 5 жил болоогүй хугацаанд Мао Зэдүн гурван хавцлын барилга болон Хөх Мөрний усан ашиглалтын бүтээн байгуулалтын асуудлын тухай усан ашиглалтын зөвлөлийн ажилтнаас 6 удаа асууж байсан удаатай. 

1984 онд Төрийн явдлын хорооны 16 яам болон Хү Бэй, Хү Нань, Си Чуань 3 муж буюу шинжлэх ухааны судалгааны барилгын ажлын  58 нэгж, 11 их дээд сургуулийн тусгай мэргэжилтний хяналт шалгалтаар Намын төв хороо, Төрийн явдлын хорооноос ус хадгалах байр нь 150 метр гурван хавцлын төслийг зөвшөөрсөн байна. 1992 оны 04-р сард VII удаагийн Хятад улсын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын V хурлаас гурван хавцлын усан ашиглалтын барилгыг бүтээн байгуулах шийдвэрийг батлав. Үүнд: Хүмүүсийн анхаарлыг татсан нь 185 метр өндөр гурван хавцлын их хашлагыг бүтээн байгуулахаар тогтсон явдал болно.

2006 оны 05-р сарын 20-ны өдөр 185 метрийн өндөрт хүрсэн гурван хавцлын их хашлагын барилга дуусав. Сүр далайцтай гурван хавцлын их хашлага Ши Линшя хавцалд сүндэрлэж, Мао Зэдүн “Өргөн мөрний баруун чулуун хэрэм цогцолж, Ү Шань уулын үүл бороог таслан хоривол, өндөр хавцалд түвшин нуур гарна” гэх агуу их хүсэл нь эцэстээ бодит зүйл болсон байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл