
Үндэсний статистикийн газар 11-р сарын орон сууцны үнийн тоо баримтыг нийтлэв. Том, дунд 70 хотын шинэ орон сууцны худалдагдсан хэмжээ 10-р сараас бага зэрэг нэмэгдэж, энэ оны хамгийн сайн үзүүлэлт болсон бөгөөд орон сууцны үнийн бууралтын сар тутамын харьцуулсан үзүүлэлт улам багассан байна. Өнгөрсөн жилийн мөн үеийн орон сууцны үнийн үндсэн үзүүлэлт өндөр байснаас шалтгаалж энэ оны 11-р сарын орон сууцны үнэ өнгөрсөн оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй болов. Орон сууцын зээлийн шинэ бодлого, хүүг бууруулсан зэрэг бодлого давхардсан нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн худалдаанд эергээр нөлөөлж байна. Гэвч орон сууцны үнэ цаашид нэлээд урт хугацаанд доогуур түвшинд эргэлдэх болно гэж салбарынхан нь үзэж байна.
Он гарснаас хойш Дундадын орон сууцны зах зээлийн эрч илт буурч, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын өсөлтийн хурд, орон сууцны борлуулагдсан хэмжээ уналтын үед орсон юм. Гэтэл сүүлийн үед гаргасан орон сууцны зээлийн шинэ бодлого болон хүүг бууруулах зэрэг ашигтай бодлогын дагуу үл хөдлөх хөрөнгийн зах зээл сэргэх төлөв гарч байна. Үндэсний статистикийн газрын нийтэлсэн сүүлийн үеийн тоо бүртгэлд 11-р сард том, дунд 70 хотын шинэ орон сууцны үнэ өмнөх сараас өсөөгүй бөгөөд 67 хотын шинэ орон сууцны үнэ буурч, буурсан үзүүлэлт улам багасаж, худалдаа тохиролцсон хэмжээ нь энэ оны хамгийн дээд үзүүлэлт болов. Хуучин орон сууцны үнийн уналтын сар тутамын харьцуулсан үзүүлэлт багасаж эдгээрээс Бээжин, Шанхай, Гуандүн, Шэньжэнь зэрэг цөөн том хотод уналт зогсож, харин бага зэрэг нэмэгдсэн байна.
