solongonews
Хятад Узбекистаны хамтарсан үзэсгэлэн цахимаар нээлтээ хийв
2021-03-25 15:51
Хятад, Узбекистаны хамтран ядуурлыг бууруулсан ололт амжилтын үзэсгэлэн цахимаар нээлтээ хийв.

БНХАУ-аас Узбекстанд суугаа ЭСЯ, Узбекстаны Эдийн засгийн хөгжил, ядуурлыг бууруулах яамны хамтран зохион байгуулсан "Сайн сайхан амьдралын төлөө - Хятад Узбекстаны ядуурлыг бууруулсан ололт амжилтын үзэсгэлэн" цахимаар нээлтээ хийлээ. Цахим нээлтийн арга хэмжээнд БНХАУ-аас Узбекстан улсад суугаа Элчин сайд Жян Янь, Узбекистаны эдийн засгийн хөгжил, ядуурлыг бууруулах сайдын нэгдүгээр орлогч Норкулов, Хятадын хөдөө тосгоныг сэргээн босгох үндэсний товчооны орлогч дарга Хүн Тяньюнь болон хоёр орны албан тушаалтан, эрдэмтэн, сэтгүүлчид зэрэг 50 гаруй хүн онлайн нээлтийн арга хэмжээнд оролцов.

БНХАУ-аас Узбекстан улсад суугаа Элчин сайд Жян Янь

Жян Янь хэлэхдээ:

- Хятад улс ядуурлыг бууруулах чиглэлээр олон ажил хийж, түүхэн амжилтад хүрсэн. Хятад, Узбекистан нь иж бүрэн стратегийн түншүүд бөгөөд ядуурлыг бууруулах аяны ганзага нэгтэд юм. Хятад улс Узбекистантай ядуурлыг бууруулах туршлагаа солилцож, хоёр ард түмний хамтын хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.

Арга хэмжээний үеэр

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл