2020 онд Хятадын ДНБ 100 их наяд юаниас давж, үүнд дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурд огцом буурч,томоохон эдийн засаг ерөнхийдөө сул байгаа үед Хятадын эдийн засаг Дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол эх үүсвэр болсон юм.
Тан Дэнже:
-"Арван гуравдугаар таван жилийн төлөвлөгөө"-нөөс хойш Хятадын эдийн засгийн цар хүрээ өссөөр байгаа мөртөө түүний бүтцийг оновчтой болгосоор байна. Хятадад үйлдвэрлэв нь инноваци,мэргэн ухаан,нээлттэй байдал руу чиглэсээр байгаа бөгөөд үйлчилгээний салбарын “Тогтворжуулагч” үүрэг улам бүр нэмэгдсээр байна. "Арван гуравдугаар таван жилийн төлөвлөгөө"-нөөс хойш Хятадын хэрэглээний эдийн засгийн өсөлтөд оруулсан хувь нэмрийн дундаж хэмжээ 60 гаруй хувьтай байгаа нь эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч болж,хэрэглээний зах зээлийн цар хүрээ дэлхийд тэргүүлж байна. 2019 онд Хятадын хотжилтын хэмжээ 60 хувиас давж,бараг 850 сая хүн хот суурин газарт ажиллаж,амьдарч байгаа юм.
Тан Дэнже Удахгүй болох“14-р таван жилийн төлөвлөгөө"-тэй нүүр тулан хэлэхдээ,Хятад улс хөгжлийн шинэ шатанд гарч,өөрчлөлт нээлтийн байдал мөн шинэ нөхцөл байдал,үүрэг даалгавартай тулгарч байна. “14-р таван жилийн төлөвлөгөө"-ний үеэр бид илүү их зориг гаргаж, институцийн гүн гүнзгий саад бэрхшээлийг арилгах,нээлттэй байдал,хамтын ажиллагаа,эв нэгдэл,хамтдаа хожих итгэл үнэмшлийг дэмжиж, гадаад ертөнцөд нээлттэй байх үүднээс тууштай өргөжүүлэх арга хэмжээ авах болно гэв.
Тодруулбал,Хятад улс шударга ёсны зарчимд үндэслэн өмчийн эрхийг хамгаалах тогтолцоог боловсронгуй болгож, өмчийн эрхийг хуулийн дагуу цогцоор хамгаалж,төрийн өмчит хөрөнгө,төрийн өмчит үйлдвэрийн газрын шинэчлэлийг гүнзгийрүүлж, хувийн эдийн засгийн хөгжлийн орчныг үргэлжлүүлэн сайжруулж, оюуны өмчийн эрхийг бий болгох, ашиглах, гүйлгээ хийх,хамгаалах журам, дүрмийг боловсронгуй болгоно. Оюуны өмчийн зөрчлийг шийтгэх нөхөн төлбөрийн тогтолцоог бий болгох ажлыг хурдасгана. Зах зээлд чиглэсэн хуульчлагдсан олон улсын бизнесийн орчныг оновчтой болгож, шударга өрсөлдөөнийг хянах механизмыг боловсронгуй болгож, зах зээлд нэвтрэх сөрөг жагсаалтын нэгдсэн системийг хэрэгжүүлж, зах зээлийн өндөр түвшний зах зээлийн тогтолцоог бий болгох хүчин зүйлсийн тохиргоонд анхаарлаа хандуулах болно.
