БНХАУ-ын нийслэл Бээжин хотод “COVID-19”-ийн дотоодод халдварласан тохиолдлууд дахин нэмэгдэж эхэлснээс хойш 10.414 сая гаруй оршин суугчид нуклейн хүчлийн шинжилгээ хийлгээд байна.
Тэдгээрээс 10.06 сая орчим хүний шинжилгээний хариу гарсан гэж Бээжин хотын Намын хорооны зохион байгуулалтын хэлтсийн орлогч дарга Жан Чян 07 дугаар сарын 03-ны өдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ.
Жан Чяны мэдээлснээр, Бээжинд нуклейн хүчлийн шинжилгээ авах төвүүдийн тоог 170 болгон нэмэгдүүлснээр өдөрт 458 мянган шинжилгээ хийх боломжтой болов.
Бээжинд өнгөрсөн зургадугаар сарын 11-нээс долдугаар сарын 02-нд дотоодод халдварласан 331 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд түүнээс өмнөх 57 хоногийн турш ийм тохиолдол бүртгэгдээгүй байна.
