solongonews
Хятадын импорт экспортын бараа бүтээгдэхүүн үзэсгэлэн болж байна
2018-04-15 21:23
Хятадын импорт экспортын бараа бүтээгдэхүүн үзэсгэлэн болж байна.

Гуанжөүд Хятадын импорт экспортын бараа бүтээгдэхүүний 123 дахь үзэсгэлэн өнөөдөр нээгдсэн. Уг үзэсгэлэнгийн хэвлэлийн төлөөлөгч, Хятадын Гадаад худалдааны төвийн дэд дарга Шюй Бин хэлэхдээ: Үзэсгэлэнд оролцсон Хятадын аж ахуйн нэгж бүтээгдэхүүний бүтцээ шилдэгжүүлж, олон талт зах зээлийг идэвхтэй нээж байна гэжээ.

Шюй Бин цохон тэмдэглэхдээ: Америкийн худалдан авалтын 10 мянга гаруй бизнесмэн уг үзэсгэлэнд завсаргүй дараалан оролцсноор, энэхүү үзэсгэлэнгийн худалдан авалтын хоёр дахь том эх үүсвэр болов, Хятад Америкийн худалдааны маргаан нь энэ удаагийн Гуанжөүгийн үзэсгэлэнд тодорхой бус хүчин зүйл авчрав. Гэвч уг үзэсгэлэнд оролцож буй Хятадын аж ахуйн нэгж үүнийг даван туулах бэлтгэлээ сайтар хийсэн байна гэжээ.

Энэ удаагийн Гуанжөүгийн үзэсгэлэн гурван хугацаагаар үргэлжлэн явагдах болно. Эхнийх нь 04-р сарын 15-наас 19-нд болж, электрон хийгээд гэрийн цахилгаан хэрэгсэл, гэрэлтүүлэг, машин тэрэг хийгээд сэлбэг тоног, механик, багаж хэрэгслүүд, барилгын материал, химийн аж үйлдвэр, эрчим хүч зэрэг төрлийн бүтээгдэхүүнийг дэлгэн борлуулна. Хоёр дахь нь 04-р сарын 23-наас 27-нд болж, голцуу өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйл, гэрийн бараа чимэглэл зэрэг төрлийн бүтээгдэхүүнийг дэлгэнэ. Гурав дахь нь 05-р сарын 1-5-нд болж, голцуу нэхмэл хувцас, гутал, бичгийн хэрэгсэл, цүнх чемодан болон амьдралын бусад аар саар бүтээгдэхүүн, эм бэлдмэл болон эмчилгээ сувилал, хүнсний бүтээгдэхүүн зэрэг төрлийн бүтээгдэхүүнийг дэлгэх юм байна.  

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл