solongonews
Сургуулиа сахисан багш
2019-05-13 17:20
Жөү Жэнвэнь их уулын гүнд байрлах Гүй Жөү мужийн Чи Шүй хотын Чан Ша суурингийн Чан Шин тосгоны Ян Лю бага сургуулийн багш.

2014 оны намар тус бага сургуулийн цорын ганц эмэгтэй багш нь нөхцөл арай дээгүүр төвийн сургууль руу шилжсэн байна. Ингэснээр тус сургууль багшгүй болж, сурагчид хичээлд суух боломжгүй болсон. Зүн И хотод ажиллаж байсан Жөү Жэнвэнь уг сургийг сонсоод ажлаасаа гарч, тус сургуульд ирж багшилсан байна.

Таван жилийн турш Жөү Жэнвэнь ганцаар сургуулиа сахих зуур сурагчийн тоо 5-аас 7 болж нэмэгджээ. Тэрээр сургуулийн захирал, сургалтын албаны дарга, багш төдийгүй мөн сурагчдын хоол унд, ар тал гээд бүх ажлыг ганцаараа хариуцна. Сургуулийн том жижиг ажил хэрэг бүгд Жөү багшийн мөрөн дээр бууна. “Ганцхан сурагч байсан ч би сургуулиа сахисаар байх болно” гэж тэрээр ярьж байв.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл