solongonews
У. Хүрэлсүх: Хятадын ард түмэн агуу их мөрөөдөлдөө хүрэхийг чин сэтгэлээсээ хүсэж байна
2018-04-08 20:44
У. Хүрэлсүх: Хятадын ард түмэн агуу их мөрөөдөлдөө хүрэхийг чин сэтгэлээсээ хүсэж байна.

"Сүүлийн жилүүдэд ХКН-ын удирдлага дор Хятадын эдийн засаг тогтвортой өсч, иргэдийн амьжиргааны төслүүд амжилттай хэрэгжиж байна. Уламжлалт найрамдалт хөрш улс болсны хувьд бид Хятадын олсон асар том амжилтад чин сэтгэлээсээ баярлаж байна” гэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бө-Аогийн Азийн 2018 оны чуулга уулзалтад оролцох ба Хятадад албан ёсны айлчлал хийхээсээ өмнөхөн Улаанбаатарт байрлах Төрийн ордонд Хятадын хэвлэл мэдээллийнхэнд өгсөн сурвалжилгын үеэр хэлэв.

У.Хүрэлсүхийн энэ удаагийн Хятад дахь айлчлал нь хоёр орны харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой, хоёр орны найрамдалт хамтын ажиллагааны харилцаа нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд зангилаа нөлөө үзүүлж байдаг гэж тэмдэглэв.

У.Хүрэлсүх хэлэхдээ: - Сүүлийн жилүүдэд Хятад улс Монгол Улсын чухал арилжааны түнш болон хөрөнгө оруулагч улс болсоор байгаа бөгөөд Монгол, Хятад хоёр орны хамтын ажиллагаа бараг бүхий л салбарыг хамарч, тогтвортой хөгжиж байна. Хамтын ажиллагаагаа үргэлжлэн гүнзгийрүүлж, үр өгөөжийг нь дээшлүүлэхийн тулд хоёр орон тохиролцсон хамтын ажиллагааны төлөвлөгөөнүүдийг нэг бүрчлэн хэрэгжүүлэхийн зэрэгцээ үргэлжлэн хяналт тавих хэрэгтэй гэжээ.

У.Хүрэлсүх: - 2014 онд Хятад, Монгол хоёр орон иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа байгуулсан юм. Энэ нь хоёр орны харилцааны урт хугацааны хөгжлийн түүхт шийдвэр мөн. Бидний иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны агуулга баялаг бөгөөд гүнзгий, энэхүү түншлэлийн харилцааг үргэлжлэн бататган хөгжүүлэх нь маш тулгам ажил болоод байна гэж чухалчлан хэлэв.

У.Хүрэлсүх: - Хятадын хөнгөлөлттэй зээлийг түшиглэсэн томоохон төслүүд болон чухал төслүүд Монгол Улсад эмх цэгцтэй мөртөө тогтвортой хэрэгжиж байна. Хятадаас Монголд үзүүлж байгаа тусламж нь дэд бүтэц зэрэг томоохон төслүүдэд хязгаарлагдаагүй, бас иргэдийн амьжиргаа, байгаль орчныг хамгаалах зэрэг салбарыг ч хамарсан байна гэжээ.

У.Хүрэлсүх: - Иргэдийн солилцоог идэвхтэй хөгжүүлэх, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа зохион байгуулах нь хоёр орны харилцааны нийгмийн суурийг бататгахад маш чухал ач холбогдолтой юм. Иргэдийн найрамдалт харилцааг бататгахад юуны өмнө хоёр орны иргэдийн нөгөө гүрний тухай гүнзгий ойлголтыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд хоёр орны амжилттай хамтын ажиллагаагаар дамжин Монголын ард түмэн Хятадын соёлын уламжлал, хөгжлийн амжилт бүтээлийн талаар улам гүнзгий ойлголттой болсон байна гэж илэрхийлжээ.

Тэрээр хэлэхдээ, Монгол Улс нь Хятадын "Бүс ба зам” санаачилгын хүрээн дэх соёл, хүмүүнлэгийн харилцаа хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, Хятад улс болон “Бүс ба зам" дагуух улс гүрнүүдийн иргэдэд өөрийгөө таниулж сурталчлах хүсэлтэй байна гэжээ. 

Бө-Ао чуулга уулзалт 2018 оны хурлын талаар У.Хүрэлсүх хэлэхдээ: - Монгол Улсын ээлж бүрийн Засгийн газар Бө-Ао Азийн чуулга уулзалтыг маш чухалчлан үзсээр ирсэн, уг чуулга уулзалтыг Азийн бүхий л өрсөлдөх хүчийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдол өгч байгаа гэлээ.

У.Хүрэлсүх: - Хятадын онцлогтой социализм нэгэнт шинэ цаг үед орж, энэ нь шинэ загварын олон улсын харилцааны байгуулалт ба хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг ахиулан Хятадын онцлогтой социализмын том гүрний гадаад харилцааны ерөнхий зорилт болсон. Монголын тал үүнд анхаарлаа хандуулж байна гэжээ.

Эцэст нь У.Хүрэлсүх: - Хятадын ард түмэн тун удахгүй өөрийн улс орноо баян хүчирхэг, ардчилсан, соёл иргэншилт, эв нэгдэлтэй орчин үеийн хүчирхэг гүрэн болгон байгуулж, Хятадын мөрөөдлөө биелүүлэхийг хүсэн ерөөж байна гэжээ.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл