solongonews
Хятад улсын эмнэлгийн хангамжийн баталгааны хүчин чадал тасралтгүй нэмэгдэж байна
2022-10-05 16:11
Хятад улсын эмнэлгийн хангамжийн баталгааны хүчин чадал тасралтгүй нэмэгдэж байна.

Хятад улс эмнэлгийн материаллаг гол дэмжлэг үзүүлэх ажлыг хэвийн болгож, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэн, үйлдвэрлэлийг тогтворжуулах, олон эх үүсвэрийг уялдуулан зохицуулах, эмнэлгийн материалын хангамжийн баталгааны чадавхыг тасралтгүй нэмэгдүүлэхийг дэмжихэд анхаарч байгаа талаар сүүлийн өдрүүдэд Хятадын Үйлдвэр, мэдээллийн технологийн яамны Хэрэглээний бараа бүтээгдэхүүний үйлдвэрийн хэлтсийн дарга Хэ Ячүн танилцууллаа. Одоогийн байдлаар Хятадын коронавирусний вакцины жилийн үйлдвэрлэлийн хүчин чадал 7 тэрбум гаруй тунд хүрсэн гэжээ.

Сүүлийн үед орон нутагт цар тахлын олон тохиолдол нэмэгдэж буй нөхцөл байдлыг харгалзан Үйлдвэрлэл, мэдээллийн технологийн яам коронавирус илрүүлэх PCR шинжилгээний урвалж, хамгаалах хэрэгсэл, эмчилгээний эм, вакцин зэрэг эмнэлгийн гол хэрэгслүүдийн үйлдвэрлэлийн гол байгууллагуудын үйлдвэрлэл, хангамжийг нарийн тогтоож, хяналт тавьж ажиллаж байна гэж танилцуулсан байна. Өнөөг хүртэл антигенийн шинжилгээний гол байгууллагуудын долоо хоног тутмын үйлдвэрлэлийн хүчин чадал 500 сая хүнээс давж, N95/KN95 маскийн гол үйлдвэрлэгчдийн долоо хоног тутмын үйлдвэрлэлийн хүчин чадал 100 саяас давж, хамгаалах хувцас үйлдвэрлэлийн байгууллагуудын долоо хоног тутмын үйлдвэрлэлийн хүчин чадал 3 сая ширхгээс давж, коронавирусний вакцины жилийн үйлдвэрлэлийн хүчин чадал 7 тэрбум тунаас давж, үйлдвэрлэлийн хүчин чадал нь 5.5 тэрбум тунаас давсан байна. Энэ нь өнөөгийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах нөхцөл байдлын хэрэгцээг бүрэн хангаж чадна гэжээ.

Зохиогч: ЖАН ШИНЬШИНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл