solongonews
Хараа булаасан ясан сийлбэр
2019-07-03 15:50
Хараа булаасан ясан сийлбэр

      Хөлөнбуйр хотын Хайлар хотын XV удаагийн Хятад, Орос, Монголын бараа бүтээгдэхүүний дэлгэн борлуулах үзэсгэлэн 06-р сарын 29-ний өдөр амжилттай эхэлж, Хайлар хотын Фада өргөн талбайд хүний далай мэт болсон байна.   

   Харин тус удаагийн үзэсгэлэнггийн Монгол Улсын үзэсгэлэн худалдааны бүсийн нэгэн дэлгүүрт олон хүмүүс бөөгннөрсөн байв. Энэ нь Монгол Улсын Увс аймгийн Тэс сумын харьяат Оргилболдын ясан сийлбэрийн үзэсгэлэн худалдаа байлаа. Ясан сийлбэр гэдгээс нь шалтгаалсан ч юм  уу,  олон олон хүмүүс сониучирхан очиж үнэ ханшыг нь асууж л байсан юм.

         Оргилболд бага сургуулиасаа гар урлалийн мэргэжлээ тасралтгүй дээшлүүлж, үхэр, адуу, тэмээний далаар сийлбэр урлал хийж, бугын эврийн урлал, үхрийн эврээр хийсэн эрх, чонын ясаар сийлсэн элдэв зүйлийн зүүлт, ясаар сийлсэн хүзүүний зүүлт, түлхүүрийн оосор зэрэг сийлбэр урлалын ураан бүтээлээ дэлгэж, анх удаагаа Хайлар хотод ирж байгаа нь энэ аж.

-Ясан сийлбэр хийхдээ үргэлж хэрэглэх далын яс буюу бусад яснуудаа буцалсан усанд чанадаг. Тосыг нь салгах хэрэглэлттэй хүсний нэмэлт эд хийж чанаад тосыг нь арилгачихаад дээр нь сийлж, зурж, буддаг. Хүзүүний зүүлт, түлхүүрийн оосор болгон дээр монгол хээ угалз, хас хээ, өлзий утсын дүрс зэрэг монгол утга учиртай зураг дүрс, үсэг тэмдгүүдийг сийлсэн байна. Жишээлбэл Чингис хаан, Соёмбо үсэг, гал, Бугын дүрс гэх мэт. “Монгол улс маань Өвөр Монголтой хилээр заагласан ч хоёр монгол орон маань үндэс соёл нэгтэй учраас монгол эдлэл хэрэглэлийн соёлоо солилцон дэлгэрүүлэх үүднээс энэхүү удаагийн дэлгэн борлуулгад оролцсон байгаа юм” гэж Оргилболд уран бүтээлээ танилцуулж байлаа.

Увс аймагт илүү “Нугаламтай”(нуруу) хонь гэж бяруу шиг том биетэй хонь байдаг. Түүний далны ясаар сийлсэн хонины сийлбэр, адууны далны сэртэнгээр нь адууны дэлийг гарган адууны хэлбэрийг ашигласан сийлбэр, үхрийн далыг урлан сийлсэн монгол хатны толгойн заслын дүрсийг гаргасан сийлбэр, Гүег хааны тамгын бичгийг хүзүүний зүүлт дээр бичсэн сийлбэр зэрэг ясан сийлбэрүүддээ гууль, мөнгөөр нарийхан шигтгээ оруулж урладаг. Иймэрхүү хачин сайхан, нарийн хийцтэй урлагийн бүтээлүүд нь яахын аргагүй хэрэглэгчдийн анхааралд хүрч байлаа.

       Монголын эртний “Бугын чулууны соёл” гэж алдаршсан чулуун дээр сийлсэн бугын дүрс, Чингис хааны зүүдэнд орж ирсэн лусын хааны  дүр зэргийг жижигхэн хүзүүний зүүлт зэргийн уран бүтээлдээ урлан гараараа сийлсэн харагдана. “Чингис хааныг шар тэнгисийн ойролцоо байлдан дагуулж явахад лусын хаан зүүдэнд нь орж <Чи хуурай газар дээрхийг эзэлж чадна, харин усан доорхийг хэзээ ч эзэлж чадахгүй шүү> гэсэн сануулга өгсөн байдаг гэнэ. Түүнийг нь монголчууд бэлгэдээд иймэрхүү зураг дүрс болгон сийлсэн байдаг. Энэ нь анхандаа барилгын хаалган дээр сийлсэн байдаг” гэж Оргилболд сийлбэр уран бүтээл болгоныхоо  утга учрыг нь үлгэр ярьж байгаа мэт дэлгэрэнгүй сайхан танилцуулж байлаа.

Найруулагч: Хөлөнбуйр өдрийн сонин
Эх сурвалж : Хөлөнбуйр өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл