solongonews
Банк санхүү нь ядуурлаас ангижруулах хүчтэй тулгуур юм
2017-05-23 17:56
- ӨМӨЗО-ны чухал цаг үед нь ядуурлыг бууруулах ажлын тухай хөдөө тосгонд хийсэн судалгаа

Улаанхад хотын Нинчэн шяний Да Мин суурингийн Гэрэлт багийн ядуу тариачин Ма Гүөшинь хүлэмжид зэл дүүрэн ургасан улаан лоолийг хараад магнай тэнийн баярлана.

- Уг нь нэг хүлэмжээс 60 мянган юанийн цэвэр орлоготой. Надад хоёр саравч бий. Энэ жил багадаа 120 мянган юанийн орлоготой болно. Банкнаас авсан 190 мянган юанийн ядуурлаас  ангижруулах зээлээ жил хагасын хугацаанд буцааж чадна. Хоёр жилийн дараа гэхэд ядуурлаас бүр мөсөн ангижирч чадна гэж Ма Гүөшинь танилцууллаа.

Ядуу буурай өрхийн зээлийн асуудлыг шийдэх талаар Гэрэлт баг нь бүс нутгийн бодит байдалтайгаа зохицуулан ажилласан байдаг. Багаас дээд шатны буулгасан ядуурлаас ангижруулах хөрөнгө мөнгөөр Нин Чэн шяний Тянь Ди Фү ургуулж тэжээхийг уялдуулсан тусгай хоршоонд хувьцаа оруулж, тусгай хоршоонд ядуу буурай өрхийг хамруулан ургуулж тэжээх салбарын хөгжлийг бэхжүүлж чадах бөгөөд ядуу буурай өрх санхүүгийн зээл авахад баталгаа өгч, ядуу буурай өрхөд техникийн удирдамж хангаж чадах бөгөөд хөдөө аж ахуй бүтээгдэхүүн, малын ашиг шимийн гаралтыг нь борлуулж өгдөг аж.

- Ядуурлаас ангижруулах хөрөнгө мөнгийг өрх бүрд хуваарилбал нэг хүнд нэг хоёр мянган юань л ногдож, их юм бүтээж чадахгүй юм. Хэрвээ бидний тусгай хоршоонд хувьцаа оруулбал энэхүү хувьцаанаас жил бүр ашиг хүртэх мөртөө тусгай хоршооноос тэдний зээл авахыг дэмжиж, техникийн үйлчилгээ үзүүлэн, уналт гаралтыг нь борлуулж өгдөг байна. Нөгөө талаар энэ нь бидний тусгай хоршооны цар хүрээгээ өргөтгөхөд ашигтай юм гэж Нин Чэн шяний Тянь Ди Фү ургуулж тэжээхийг уялдуулсан тусгай хоршооны дараа Ли Веньлүн танилцуулсан байна.

Ядуурлаас ангижруулах ажлын явцад ядуу буурай өрх болон хүн амд яг цагаа олсон ядуурлаас ангижруулах төрийн бодлогыг хэрэгжүүлж, “Гурвыг тосгонд хүргэж гурвыг өрхөд оруулах” хөрөнгө мөнгө, ядуурлаас ангижруулан нээн хөгжүүлэх хөрөнгө мөнгөөр хувь нийлүүлж, 1841 ядуу буурай өрхийн 5525 иргэн ашиг хүртэж байна. Үүнээс гадна энэ жил бас ядуурлаас ангижруулан нээн хөгжүүлэх хөрөнгө мөнгө болон хөдөө аж ахуй, мал аж ахуйтай холбогдсон 380 сая юанийн хөрөнгө мөнгө оруулж, 13 мянган өрхийн 35 мянган ядуу буурай хүн амыг хамарсан байна.

Санхүүгээр ядуурлаас ангижруулах нь зээлээр дамжин ядуу буурай өрхийн бизнес эрхлэлтийг дэмжиж, ядуурлаас ангижруулах арга хэлбэрийг угийн “цус юүлж” байснаас нь “цус үүсгэх” болгон өөрчилж байгаа явдал болно. Өнөөдрийг болтол Өвөр Монголын бүх бүс нутгаар санхүүгээр ядуурлыг бууруулах ажлыг өрнүүлснээр амжилт олсон байна. Жишээлбэл, Хорчин зүүн гаран хойд хошуу 2013 оноос мал аж ахуй хөдөө аж ахуйд холбогдсон 6.61 тэрбум юанийн зээл тавьж, ядуу буурай өрхийн үхэр тэжээх аж үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжсэнээр одоо бүх хошууны 65 хувийн ядуу буурай өрх ядуурлаас ангижирсан байна.

Санхүүгээр ядуурлыг буруулах нь ядуу буурай малчин тариачны орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг найдвартай ангижруулах бүтэмжтэй арга зам мөн аж. Олон жилийн турш ӨМӨЗО нь санхүүгээр ядуурлыг ангижруулах ажилд анхаарал хандуулан, бүх салбар болон байгууллагуудаас идэвхтэй зохицуулснаар 2013 оноос хойш 9 санхүүгийн байгууламж санхүүгээр ядуурлаас ангижруулан нээн хөгжүүлэх замаар замнажээ. Одоо болтол эдгээр санхүүгийн байгууламж нь ядуурлаас ангижруулан нээн хөгжүүлэх бүх төрлийн зээлийг 51 тэрбум юань буулгасан байна. Үүний зэрэгцээ бүх шатны Засгийн газраас ядуурлаас ангижруулан нээн хөгжүүлэх хөрөнгө мөнгөний дэмжлэг үзүүлэх ажлаа бэхжүүлж, 2012 оноос хойш дөрвөн шатны санхүүгээс ядуурлыг бууруулан нээн хөгжүүлэх тусгай хөрөнгө мөнгө нийт 57 тэрбум юань зохицуулсан байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл