solongonews
Ли Кэчян Гутерриштэй уулзав
2018-04-09 15:58
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 04-р сарын 08-ны өдөр Дяо-Юйтай төрийн зочид буудалд Хятад улсад албан ёсны айлчлал хийж буй НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриштэй уулзав.

Ли Кэчян: Одоо дэлхийн эдийн засаг сэргэж буй боловч суурь нь бат бөх  биш байна. Үүний зэрэгцээ ганц талын үзэл баримтлал, худалдааг ивээх үзэл толгой  өндийж, олон улсын байдал амгалан тайван бус, тогтворгүй хүчин зүйл оршсоор  байна. Хятад улс дэлхий дахинтай гүнзгий уялдсан бөгөөд бидэнд энх тайван, тогтвортой гадаад орчин шаардагдаж байна. Хамгийн том хөгжиж буй орны хувьд  Хятад улс өөрийн хүчинтэйгээ зохицсон олон улсын үүрэг хариуцлагаа хүлээхэд  бэлэн байна. Олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран худалдаа хөрөнгө оруулалтыг чөлөөтэй, хялбар болгохыг дэмжин, худалдааг ивээх үзлийг эсэргүүцэн, эдийн  засгийн даяаршлыг улам нээлттэй, хүлээцтэй, хүртээмжтэй, тэнцвэртэй, хамтдаа амжилтад хүрэх чиглэлээр хөгжүүлж, хүн төрөлхтний хөгжил дэвшилд улам их хувь  нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.

Хятад, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааг Ли Кэчян идэвхтэй үнэлж:  Хятад улс НҮБ-ын дүрмээр суурь болгосон олон улсын харилцааны үндсэн зарчмыг эрс  бат хамгаалж, НҮБ олон улсын үйл хэрэгт гол үүрэг гүйцэтгэхийг дэмжин, НҮБ-ын  олон салбарын ажилд үргэлжлэн бүтээлчээр оролцон, НҮБ-ын 2030 оны тогтвортой  хөгжлийн хөтөлбөрийг идэвхтэй дэмжин хэрэгжүүлж, дэлхийн энх тайван, хөгжлийн  төлөө хичээн зүтгэнэ гэжээ.

Гутерриш: Хятад улс бол олон улсын энх тайван, хамтын ажиллагааны гол  тогтвортой хүчин юм. НҮБ Хятад улстай бүх талаар гүнзгий хамтран ажиллахад бэлэн  байна. Одоо эдийн засгийн даяаршилд бэрхшээл тулгарч байгаа боловч ганц талын үзэл, худалдааг ивээх үзлээр шийдвэрлэж чадахгүй. Харин олон улсын хамтын  ажиллагаа, олон талт үзлээр зохицуулж, дүрэм журмаар үндэс болгосон олон улсын  дэг журмыг мөрдөх ёстой. Худалдааг ивээх үзэл бусдыг хохироож өөрийгөө хорлодог. Хятад улс олон талт үзэл баримтлалд идэвхтэй үүрэг гүйцэтгэж буйг НҮБ сайшааж байгаа бөгөөд уур амьсгалын өөрчлөлт, энхийг сахиулах, 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, олон улсын бүс нутгийн асуудлыг шийдвэрлэх  талаар үргэлжлэн идэвхтэй хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ.    

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл