solongonews
”Бүх Хятадын шяний шилдэг намын хорооны нарийн бичгийн дарга” цолыг Өвөр Монголоос дөрвөн хүн хүртлээ
2021-07-01 21:03
”Бүх Хятадын шяний шилдэг намын хорооны нарийн бичгийн дарга” цолыг Өвөр Монголоос дөрвөн хүн хүртлээ.

ХКН байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Ши Жиньпиний шинэ зууны Хятадын онцлогтой социализмын үзэл санааг гүнзгий тууштай хэрэгжүүлж, тэргүүний нийтлэг жишээг сонгон бий болгож, намын гишүүн дарга удирдлага шинэ цаг үед илүү сайн тэмцэж, шинэ аянд илүү сайн эрэлхийлэн урагшлахыг урамшуулан сайшаах зорилгоор Намын Төв Хорооны зөвшөөрлөөр Төвийн зохион байгуулах хэлтсээс шяний (хот, дүүрэг, хошуу) Намын хорооны нарийн бичгийн даргын ажлын байранд шилдэг амжилт гаргасан 103 хүнд "Бүх Хятадын шяний шилдэг намын хорооны нарийн бичгийн дарга" цолыг олгон сайшаахаар болов. Үүний дотор Өвөр Монголоос дөрвөн хүн яруу алдрын цол хүртлээ. Тодруулбал: Юй Вэйдүн Өвөр Монголын Улаанхад хотын Намын хорооны байнгын гишүүн, ухуулах хэлтсийн дарга, Ар Хорчин хошууны Намын хорооны нарийн бичгийн дарга Ү Юйлян, Улаанцав хотын АТИХ-ын Байнгын Хорооны орлогч эрхлэгч, Дөрвөд хошууны Намын хорооны нарийн бичгийн дарга Чюй Жэньнянь, Хянган аймгийн АТИХ-ын ажиллах хорооны орлогч эрхлэгч, Түчюань шяний Намын хорооны нарийн бичгийн дарга Жяо Ганвэй, Залан-Айл хотын Намын хорооны нарийн бичгийн дарга нар хүртжээ.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : mongol.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл