solongonews
Цөөн тоот үндэстний уламжлалт спортын наадмын бэлтгэл ажил явагдаж байна
2017-04-20 17:38
ӨМӨЗО-ны цөөн тоот үндэстний IX удаагийн уламжлалт спортын наадмын бэлтгэл ажил явагдаж байна.

Хөлөнбуйр хотоос зохион байгуулсан ӨМӨЗО-ны цөөн тоот үндэстний IX удаагийн уламжлалт спортын наадмын ажлын удирдах багийн албанаас мэдээлснээр, одоогийн байдлаар энэ удаагийн спортын наадмын бэлтгэл ажил ид явагдаж байна.

ӨМӨЗО-ны цөөн тоот үндэстний IX удаагийн уламжлалт спортын наадам 7 дугаар сарын 12-ноос 15-ны өдрүүдэд Хөлөнбуйр хотод зохион байгуулагдах юм. Тус спортын наадмыг дөрвөн жилд нэг удаа уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд анхны наадмыг 1985 онд Хөххотноо зохион байгуулж, наймдугаар наадмыг 2013 онд Шилийнгол аймагт зохион байгуулсан билээ.

 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : http://news.cqnews.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл