solongonews
Элчин сайд Шин Хаймин Өмнөговь аймагт ажиллаа
2016-03-13 23:09
Элчин сайд Шин Хаймин Өмнөговь аймагт ажиллаа

3-р сарын 6-7-ны өдрүүдэд БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин Тавантолгой нүүрсний уурхай (TT уурхай), Оюутолгой зэсний уурхай (OT уурхай) болон өмнөд талын төмөр замын ажлын газар дээр очиж танилцлаа. Монголын талын холбогдох албаны хүн, олон улсын хөрөнгө оруулагч болон Хятадын талын холбогдох бизнесийн төлөөлөгчид мөн хамт үзэж танилцлаа.

ТТ уурхай Хятад Монголын хилийн шугамнаас 180 км зайд орших бөгөөд, Ганц мод боомтоос 245км-ын зайтай, хайгуулын нөөц нь1.5 тэрбум тн, таамаг нөөц нь 6.5 тэрбум тн, одоогоор бүрэн нээн гаргаагүй байгаа дэлхийн хамгийн том коксжих нүүрсний ил уурхайнуудын нэг мөн маш сайн чанарын бүтээгдэхүүнтэй юм.

OT уурхай Ганц мод боомтоос 83 км-ын зайд орших, зэсийн нөөц ойролцоогоор 35 сая тн, дэлхийн хамгийн том зэсний уурхайнуудын нэг юм. Уг төсөл бол Монгол Улсын Засгийн газар болон Канадын "Туркойз Хилл Ресурс" хамтран байгуулж, төслийн нэгдүгээр шат 2012 онд ашиглалтанд орж, хоёрдугаар шатны бүтээн байгуулалтанд 4.4 тэрбум долларын хөрөнгө оруулсан юм. Одоогоор Хятадын тал уг төслийн үйл ажиллагаа, материал хангамжын тал дээр хамтын ажиллагааг нээж байна.

Өмнөд талын төмөр зам бол Монгол Улсын өмнөд чухал уурхайн бүс нутаг Хятад Улсын төмөр замтай холбогдох юм.

Элчин сайд Шин Хаймин TT уурхайн олборлолтын ажлын талбай, OT уурхайн далд уурхайд тус тус очиж, үйл ажиллагаа, цаашдын төлөвлөлт болон Хятадын талтай хамтран ажиллах асуудлуудтай нарын танилцсаны дараа, холбогдох албаны ажилчидтай уулзалт хийсэн юм. Тэрээр хэлэхдээ, Хятад Монгол хоёр улс бол газар зүйгээр залгаа оршдог, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд маш дөхөм хөрш орнууд юм. Хоёр тал, хоёр улсын удирдагчдын хүрсэн нийтлэг үзлийн дагуу ашигт малтмалын түүхийн эдийн нээлт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, банк санхүүгийн хамтын ажиллагааны "гурван бие нэг цогц" болон хөгжлийн зарчмын нэгдэл зэргийг баримтлан хоёр улсын бодит хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлж, Торгоны замын эдийн засгийн бүс, Талын зам санаачилгын стратегийн хэлхээ холбоог идэвхитэй урагшлуулж, хоёр улсын ард түмэнд илүү сайн хүртээмж өгөх болно. Хятадын тал потенциалтай, нэр хүндтэй Хятадын хөрөнгө оруулалттай байгууллагууд харилцан ашигтай, хамт ашиг олох зарчмыг баримтлан хамтын ажиллагаанд идэвхитэйгээр оролцохыг дэмжиж байгаа.

 

Найруулагч: Bandi
Эх сурвалж : china-embassy.org
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл