solongonews
Гэрлэлтийн захиалга дууслаа
2020-05-14 21:28
520, 521-ний хятад дуудлага нь ”Би чамд хайртай” гэдэг үгтэй их төстэй болохоор залуу хосууд жил бүрийн 05-р сарын 20, 21-нд гэрлэлтийн бүртгэл өгөх нь олон байдаг.

     Энэ оны хувьд коронавирусын халдварын улмаар олон хүн цугларч, гэрлэлтийн бүртгэл өгөхөөс болгоомжлохын тулд Жянсү мужийн иргэний захиргааны байгууллага цахим хэлбэрээр захиалга өгч байж, гэрлэлтийн бүртгэл өгөх арга хэмжээг хэрэгжүүлж буй бөгөөд дор хаяж хоёр хоногийн өмнө захиалгаа өгсөн байх хэрэгтэй. 

     Хүмүүс иргэний захиргааны байгууллагын APP-г суулгаж, захиалгаа өгөхөөс гадна бичиг баримтаа авах байгууллагад утсаар захиалга өгөх боломжтой.

Захиалга өгсний дараа хосууд болзсон өдөрт өрхийн бүртгэлийн дэвтэр, биеийн үнэмлэх, цээж зураг зэрэг материалаа бүрэн болгож, "эрүүл мэндийн код" уншуулж, биеийн дулаанаа хэмжүүлсэн нөхцөлд гэрлэлтийн баталгааны бичгээ авна.

Найруулагч: ХАНЬ ХУНШЯ
Эх сурвалж : http://mongol.cri.c
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл