solongonews
Хүйсийн эрх тэгш байдал муудаж байна
2017-11-02 21:29
Швейцарийн Женевт төвтэй Дэлхийн эдийн засгийн чуулга 2-нд ”2017 оны дэлхийн хүйсний ялгаагын тайлан” нийтлэв.

Тайлан  нь дэлхий дахинд тайван бус мэдээлэл цацав, тухайлбал өнгөрсөн 10 жилд дэлхийн   хүйсний зөрүү аажмаар багассан байдалтай болж ирсэн ч гэлээ 2017 онд дэлхийн  хүйсний эрх тэгш байдал анх удаагаа муудсaн байна гэжээ.

2006 оноос хойш, Дэлхийн эдийн засгийн чуулгаас жил бүр "Дэлхийн хүйсний ялгаагын тайлан" нийтэлж, эмэгтэйчүүдийн боловсролын хэмжээ, эрүүл хамгаалал хийгээд оршин амьдрахуй, эдийн засгийн боломж хийгээд улс төрийн эрх зэрэг дөрвөн том үзүүлэлтийг хэмжин үнэлж, жагсаасан байна. Энэ оны сүүлийн үеийн тайланд харуулснаар, дэлхийн хүйсний зөрүүгийн 68 хувийг арилгасан боловч өмнөх хоёр жилээс доогуур байлаа. Үүнд дөрвөн том үзүүлэлтийг хэмжин үнэлсэн байдал бүгд унаж, хойнох хоёр үзүүлэлт буюу эмэгтэйчүүдийн эдийн засаг хийгээд улс төрд  оролцох боломж зэрэг нь илт буурсан байна.

Тайланд төсөөлснөөр, дэлхийн эрэгтэйчүүдийн жилийн дундаж орлого 21 мянган ам.доллар, эмэгтэйчүүдийнх харин 12 мянган ам.доллар л байгаа юм байна. Өнөөгийн хурдаар бол дэлхий дахин 100 жилийн хугацааг зарцуулан байж сая эрэгтэй эмэгтэйн бүрмөсөн эрх тэгш байдлыг биелүүлэх болно.

Дэлхийн эдийн засгийн чуулгыг үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэгч захирал Klaus Schwab хэлэхдээ, "Бид чадварлаг боловсон хүчнийг товойлгосон цаг эринд байгаа, улс орон юм уу аж ахуйн нэгжийн өрсөлдөх хүч урьд өмнө байгаагүйгээр шинэчлэлтийн чадавхад түшиглэх болжээ. Энэ цаг үеийг манлайлагч нь эрхбиш эмэгтэйчүүдийг хүлээн авахыг мэддэг бөгөөд тэдний далд чадавхыг бадруулдаг удирдагчид юм" гэжээ. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл