solongonews
“Шиньжяны хөдөлмөр эрхлэлтийн баталгаа” цагаан ном нийтэлжээ
2020-12-03 16:54
“Шиньжяны хөдөлмөр эрхлэлтийн баталгаа” цагаан ном нийтэлжээ.

Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба саяхан “Шиньжяны хөдөлмөр эрхлэлтийн баталгаа” цагаан ном нийтэлжээ.

Цагаан номд: Хятадын Шиньжяны Уйгарын Өөртөө Засах Орон хөдөлмөр эрхлэлтийг иргэдийн амьжиргаатай холбоотой хамгийн том төсөл болгож, мэргэжлийн дамжаа сургалтыг идэвхжүүлж, ажлаар хангах зам сувгийг тэлж, иргэд олны орлогыг тасралтгүй нэмэгдүүлж ирлээ. Сүүлийн жилүүдэд Шиньжяны хөдөлмөр эрхлэлтийг батлах бодлого тогтоомж улам боловсронгуй болж, ажлын байрны орон тоо тасралтгүй нэмэгдэж, бүтэц нь улам зүй зохистой болсон юм. 2014-2019 онуудад ажлаар хангасан хүний тоо 11 сая 352 мянга 400 байснаасаа 13 сая 301 сая 200 болон нэмэгдэж, жилд дунджаар хөдөө орон нутгийн давхацсан тоогоор 2 сая 763 мянган илүүдэл хөдөлмөр хүчийг бусад салбарт шилжүүлж, хот суурины оршин суугчдын хүн нэг бүрд ногдох дундаж орлого 23.2 мянган юаниасаа 34.7 мянган юань болон нэмэгдэж, хөдөө орон нутгийн иргэдийн хүн нэг бүрд ногдох дундаж орлого 8724 юаниасаа 13.1 мянган юань болон нэмэгдсэн байна.

Цар тахал нь хөдөлмөр эрхлэлтэд сөргөөр нөлөөлсөн хэдий ч, тухайн нутгийнхан тахлаас сэргийлэх болон эдийн засаг, нийгмээ хөгжүүлэхийг нэгдэлтэй төлөвлөсөн юм. 2020 оны 6-р сарын эцсийн байдлаар, Шиньжян нь аж ахуйн нэгжүүдийн өндөр насны асрамж, ажилгүйдэл, ажлын байрны гэмтэл зэрэгт төлж байсан нийгмийг даатгалын зардлыг 7 тэрбум 553 сая юаниар хөнгөлж, 552.4 мянган хүнд ажлаар хангах 1 тэрбум 695 сая юанийн нөхвөр олгожээ. Түүнчлэн хот сууринд 339.7 мянган ажлын байр бий болгосон байна.

Шинжян нь мөн хууль тогтоомжийн дагуу хөдөлмөрчдийн үндсэн эрх ашгийг баталгаажуулж, бодит байдалд суурилан “Шиньжяны Уйгарын Өөртөө Засах Оронд хөдөлмөрийн баталгааны хяналтын журмыг хэрэгжүүлэх арга”, “Шиньжяны Уйгарын Өөртөө Засах Орны ажилчдын эрх, ашиг сонирхлыг хамгаалах журам” зэрэг орон нутгийн чанартай хууль тогтоомжийг хэрэгжүүлж, хөдөлмөрчид голч шударгаар ажлаар хангагдах, цалин хөлсөө, амралт чөлөөгөө авах, аюулгүй байдлаа батлах ба шашин шүтлэг чөлөөтэй байх, үндэстний үг хэлээ хэрэглэх зэрэг үндсэн эрх ашгийг нь баталгаажуулж ажилласан юм.

Хятад улсын төр засаг хэзээд иргэд төвтэй бодлого барьж, олон улсын хөдөлмөрийн байгууллагын санаачилгад идэвхтэй нэгдэх болно. Шиньжяны Уйгарын Өөртөө Засах Орон нь үндэсний холбогдох бодлого, арга хэмжээг нухацтай хэрэгжүүлж, олон улсын хөдөлмөрийн болон хүний эрхийн стандарт баримжааг идэвхтэй мөрдөж, үндэстнүүдийн ард олны хөдөлмөрлөх эрхийг хамгийн дээд түвшинд баталгаажуулж ажиллах болно гэжээ.

 

 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл