Орон нутгийн цагаар 07-р сарын 14-нд Хятадын ГХЯ-ын сайд Ван И Душанбед Пакистаны Гадаад хэргийн сайд Шах Мехмуд Курешитай уулзсан байна.
Ван И хэлэхдээ, Пакистанд болсон Хятадын иргэн хүнд гэмтэж шархадсан хэрэгт Хятадын тал цочирдож байна. Пакистаны тал хэргийг шалгаж, шархадсан хүмүүсийг бүх хүчээр эмчлэн аварч, арын ажлыг зохицуулахыг хүсэж байна. Мөн иймэрхүү хэрэг дахин гарахгүй байхыг хүсэж байна. Хэрэв террорист халдлага бол гэмт хэрэг үйлдэгсдийг даруй баривчлан залхаан шийтгэхийг хүсэж байна. Уг хэргээс сургамж авч Хятад Пакистаны хамтын ажиллагааны төслийн аюулгүй байдлыг баталгаажуулж, бүх төслийг аюулгүй урагштай ахиулахыг хүсэж байна гэжээ.
Куреши Пакистаны Засгийн газар, ард түмнээ төлөөлөн Хятадын талын хүмүүс эндэж шархадсанд болгоон тохинуулж буйгаа илэрхийлээд энэ бол ослын хэрэг гэдгийг анхны шалгалтын дүн харууллаа. Одоохондоо террорист дайралт мөн эсэхийг нотлох аргагүй байна. Хятад улс бол Пакистаны хамгийн чухал найз, найдвартай түнш юм. Хятадын талын хохирол бол даруй Пакистаны талын хохирол юм. Пакистаны тал уг хэргийг мөрдөн шалгаж, Хятадын талд цаг тухайд нь шалгалтын дүнг мэдээлж байх болно. Мөн Хятадын талын хүмүүсийн аюулгүй байдлыг бүх хүчээр баталгаажуулах болно гэжээ.
