Хөлтрөг--Монгол гэрийн дээврийн гадуур бөс зэрэг эдээр хийж, тооныг тойруулсан бөгөөд дөрвөн зүгт ханын толгой хүртэл нарийвтар урт хошуу гарган хийсэн янз чимэг, хөлт өрх, өрхний хөл
Улаан өнгийн бөс даавуугаар хөлтрөг урлаж чимэглэдэг нь монгол хүний заншил. Хөлтрөг нь тэнэгэр талын уудам өрцөн дэх танан цагаан монгол гэрт онцгой сайхан үзэмж нэмэх аж. Энд монголчуудын ур авьяас шингэж байна. Өргөн уудам Өвөр Монголын тал нутгаас Вьенагийн алтан ордон хүртэл монгол үндэстний уртын дуу, морин хуур уянгалан цуурайтаж, даян дэлхийд үндэстний урлагийн охь дээжийг гайхуулсан нь Өвөр Монголчуудын авьяас билгийн нэгэн илэрхийлэл болж таарна.

Өвөр Монголын дуу урлаг Өвөр Монголын хөгжил цэцэглэлтийг уяхан нахилзах бүжгийн хөдлөл, уран эгшигт дуу аялгуу, ардын хөгжмийн гайхамшигт бүтээлээр дамжуулан илрүүлж, даян дэлхийн урлагийн тайзнаа од сод болж гялалзсаар…
1946 онд Өвөр Монголын ууган урлагийн тоглолтын баг-Өвөр Монголын уран сайхны баг байгуулагдаж, соёл урлагийн үйлсийн хөгжилд нөлөө үзүүлжээ. “Савхан бүжиг”, “Хундаган бүжиг” ба “Хөдөө талд мөнхийн наран мандлаа”, “Овоон дээрх уулзалт” дуу зэрэг их нөлөөтэй төлөөлөх чанартай бүтээлүүд одоо ч гэсэн ард түмний сэтгэл зүрхэнд хадагдсан бөгөөд Сэрш, Пэжээ, Лхажав, Буяндэлгэр, Мэлцэг зэрэг нэртэй уран бүтээлчид тэр үеэс монгол үндэстний соёл урлагийг түмэн олны таашаалд хүргэлээ.

1955 онд монгол үндэстний алдарт дуучин Буяндэлгэр гуай тав дахь удаагийн дэлхийн залуучуудын хамтарсан наадам дээр уртын дуу “Саруул тал”-аар алтан медаль хүртэж, Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны дараа тал нутгийн онцлог соёл урлагийн тоглолтоороо дэлхийн шагналыг хүртсэн шинэ хуудсыг бичсэн. Тэр үеэс монгол үндэстний соёл урлагаар гол болгосон тал нутгийн соёл урлагийн үйлс нь үе үеийн уран бүтээлчдийн хүч хөдөлмөр болон хүчин зүтгэлээр дэлхийн соёл урлагийн тавцанд гэрэл гэгээ цацруулсаар байна.

1957 онд Өвөр Монголын ууган Улаанмөчир Сөнид баруун хошуунд байгуулагдаж, үүнээс тал нутгийн хөнгөн морьт цэрэг даян дэлхийгээр аялан, Өвөр Монгол орноо урлагийн хэлбэрээр дэлхийд танилцуулж явжээ.
50, 60-аад оны үеэс монгол бүжиг дэлхийд танигдаж эхэлжээ. Алдарт бүжигчин Цэцэндэрх “Ордос бүжиг”-ээ Польш улсад болсон тав дахь удаагийн дэлхийн залуучуудын наадмын бүжгийн төрөлд алтан медаль хүртэж, 1961 онд түүний өөрчлөн найруулсан “Аяган бүжиг”-ийг Мядагмаа бүжиглэж, найм дахь удаагийн дэлхийн залуучуудын наадмын алтан медалиийг хүртлээ.

Өөрчлөлт нээлтээс сүүлд эх нутаг, ээж аав, аж амьдралаа уянгалан дуулж, ардын сэтгэлд хүрч чадсан алдарт дуучин Дэдмаа, Лхасүрэн, Мулан, Үүрцайх, Алтай, Тэнгэр зэрэг уран бүтээлчдийн уран бүтээл одоо ч гэсэн түмэн олны зүрхэнд хадагдан дуулагдсаар.
2001 онд морин хуурын ая “Түмэн агтны төвөргөөн”-ийг 1000 хүн хамт хөгжимдөж, дэлхийн гиннесийн тэмдэглэлийг бүтээж, орчин үеийн морин хуурын хөгжлийг шинэ түвшинд хүргэлээ. 2005 онд Вьенагийн алтан ордонд морин хуурын эгшиг уянгалж, 2008 оны Бээжингийн олимпиийн наадмын нээлтийн ёслолын өмнөх тоглолтод морин хуурын эгшиг дэлхийн дахины сонорыг мялаалаа.
2007 онд Вьенагийн алтан ордонд “Өвөр Монголын үндэстний дуу хөгжмийн үдэшлэг” болж, “Хөдөө талд мөнхийн наран мандлаа” дуугаар хөшгөө нээж, “Түмэн агтны төвөргөөн”, “Амгалант наадам”, “Эзэн богдын магтаал” гэгчлэн морин хуур, уртын дуу Вьенагийн алтан ордонд дэлхийд гайхагдлаа.

2006 онд Өвөр Монголын уртын дуу, хөөмий зэрэг соёл урлагийн 17 төрөл зүйл нь нэгдүгээр хэсэг бодисын бус соёлын өвд жагсжээ. Алдарт бүжигчин Цэцэндэрх “Монгол бүжгийн үндсэн хичээл”-ийг хамтран найруулж, монгол бүжгийн суурийг цогцлооход хүчээ өргөлөө.
2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Шилийнгол ажил мэргэжлийн дээд сургуульд “Ч.Булаг Олон улсын морин хуурын дээд сургууль” байгуулагдлаа. Насан туршид үндэстний урлаг соёлын төлөө зүтгэсэн ахмад уран бүтээлч маань өв соёлоо хойч үедээ уламжлан залгамжлахын төлөө ингэж л хүч хандиваа нэмрсээр.
Өвөр Монголын Үндэстний урлаг жүжигийн хүрээлэнгийн найрал дууны бүлгэм байгуулагдсан 30 жилийн турш Америк, Австрали зэрэг 30 гаруй улс орон хотоор 100 гаруй тоглолт хийж, үндэстний соёл урлагийн ид шидийг дэлхий дахинаа дуурсгажээ. Залуу уран бүтээлчид содон хамтлагууд ч улс болон дэлхийн хэмжээний дуу бүжгийн уралдаан тэмцээнд оролцон, шилдэг үр дүн гаган эх орны алдар нэрийг мандуулан явж байгаа.
Монгол дуу бүжиг, морин хуур, найрал дуу, хөөмий монголчуудын өв соёл маань монгол гэрийн хөлтрөг шиг монгол соёл урлагийн амин хэлхээ болж, Өвөр Монголын урлагийн охь шүлтийг дэлхийн тайзнаа дэлгэн, Өвөр Монголын хөгжил өөрчлөлийг олон түмний сонорт хүргэсээр…
