Юй Люфэнь бол ХКН-ын ХХ их хурлын төлөөлөгч, ХКН-ын Гүйжөү мужийн Паньжөү хотын Юйни шяний Яньбө холбоот тосгоны хорооны нарийн бичгийн дарга юм. Тэрээр хэлэхдээ “ХКН-ын ХХ их хурлын үзэл санааг ард түмэн төвтэй, ард түмэн эрхэм дээд гэсэн агуулгад чиглүүлэн тусгай яриа хийлээ. Манай ард түмний амьдрал сайхан болж байна. Ард иргэд маш их аз жаргалтай байж, хоол унд, хувцас хунар дутахгүй болсон гэхэд болно” гэжээ.
Сүүлийн үед ХКН-ын Гүйжөү мужийн Паньжөү хотын Юйни шяний Яньбө холбоот тосгоны хорооны нарийн бичгийн дарга Юй Люфэнь албан хаагчид, олон түмнийг удирдан ХКН-ын ХХ их хурлын үзэл санааг суралцах, хэрэгжүүлэх талын семинар зохион байгуулав.
Төлөөлөгч Юй Люфэнь:
- ХКН-ын ХХ их хурлын илтгэл бидэнд урагш ахих түлхэц, чиглэл өгсөн. Ялангуяа хөдөө орон нутгийн бүтээн байгуулалтад зориулсан боловсон хүчин, технологи, зохион байгуулалтын талд өндөр шаардлага тавьсан. Мөн олон шинэ зохицуулалт төлөвлөлтүүд гаргасан. Иймээс Яньбө тосгонд буцаж ирээд ХКН-ын ХХ их хурлын үзэл санааг сурталчилж, сайн суралцан судалж, үр дүнтэй хэрэгжүүлэхийг хичээж байна. Бодитоор хэрэгжүүлэх явцад үр өгөөж, үр дүнтэй байх талыг батлах ёстой.Бид ард түмнийг зүрх сэтгэлдээ нэг номерт тавих ёстой. Бүх төрлийн ажлыг сайн хийх хэрэгтэй. Бид хаана явна ард түмэн бидэнтэй инээмсэглэн харилцдаг. Биднийг ирж байгааг хараад баярладаг.
Гүйжөү мужийн Паньжөү хотын Юйни шяний Яньбө тосгоны Тосгоны түвшний сахилга бат шалгах хорооны гишүүн Шюй Лэй хэлэхдээ:
- Юй нарийн бичгийн дарга ХКН-ын ХХ их хурлын үзэл санааны талаар хэлсэн үгийг сонсоод “Би Яньбө тосгоны ирээдүйн хөгжилд илүү итгэлтэй байна. Ялангуяа Хятад улсын орчин үеийн шинэчлэл, хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийг нэн тэргүүнд хөгжүүлэх, хот хөдөөг уялдаатай хөгжүүлэх, хамтын хөгжил цэцэглэлтийн талд маш их сэтгэгдэл төрүүлсэн, маш ихээр догдолж байна. Яньбө тосгоны залуусын төлөөлж байгаа болон намын гишүүний хувьд өөрийн тэргүүний үүрэг, үлгэр жишээ үүргээ сэтгэл зүрхээрээ гүйцэтгэж, Яньбө тосгоны хамтын хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах болно” гэжээ.
Хөдөө орон нутгийн үндсэн шатны намын төлөөлөгчийн хувьд Юй Люфэнь үргэлж ард түмнээ бодож явдаг.
Төлөөлөгч Юй Люфэнь "Яньбө тосгоны бодит байдалд бид илүү санаа тавьж, ард түмний зүрх сэтгэлд нь нэвтэрч, тэдний гэр бүлд ямар нэгэн асуудал, хүндрэл гарвал бид хамгийн түрүүнд шийдэх ёстой. Энэ нь манай тосгоны албан тушаалтан, боловсон хүчний хийх ёстой зүйл юм" гэж итгэл төгөлдөр ярив.
