solongonews
Сайн үүлдрийн малын шалгаруулалт боллоо
2016-07-29 17:28
Сайн үүлдрийн малын шалгаруулалт боллоо.

 

“Номин Авга” IX удаагийн сайн үүлдрийн малыг шалгаруулалт 7 дугаар сарын 17-ны өдөр Авга хошууны Цагаан чулуут зусланд боллоо.

Шалгаруулалтад тус хошууны 295 хонь, үхэр, адууг 4 баг 13 төрөлд ангилан шалгаруулжээ. Шалгаруулалтаар Баянтуг сумын Баатарын улаан бух, Их гол сумын Их-Ус багийн Дүүрэнбаярын улаан үнээ монгол үхрийн шалгаруулалтын нэгдүгээр байранд орсон бол симентар үхрийн шалгаруулалтад Хонгоргол суурингийн Ганганшил багийн Уранбилэгийн симентар бух, Наранбулаг сумын Саруултал багийн Дамдины үнээ, симентар охин тугал, Цагааннуур суурингийн Баянбулаг багийн Жэн Зүнмингийн эр тугал нэгдүгээр байранд тус тус орсон байна.

Авга хар адууны шалгаруулалтад Их гол сумын Алтангадас багийн Билэгтийн хар азарга, Билгүүдэй суурингийн  Баян-Уул багийн Баяртын хар гүү нэгдүгээр байранд тус тус оржээ.

Урианхай хонины шалгаруулалтад Билгүүдэй суурингийн Олонбулаг багийн Сувдын хуц, Наранбулаг сумын Нарт багийн Жан Шүмэйн шүдлэн хуц, Билгүүдэй суурингийн Алтаншил багийн Хорго хоршооны охин шүдлэн, Их гол сумын Их-Ус багийн Цэцэнцогтын эм хонь, хурган хуц нэгдүгээр байранд шалгарсан байна.

Тус сайн үүлдрийн малын шалгаруулалтыг нутгийн малчдаас гадна малын наймаачин, хөрш аймаг хошууны малчид ч сонирхохоор ирсэн байлаа.

Улаанхад хотын малчин Жан Хай: - Авга нутгийн Засгийн газар аль эртнээс шилдэг үүлдрийг өсгөн үржүүлэх ажилд анхаарал хандуулж байсан юм. Симентар үхрийн шалгаруулалтад цэвэр үүлдрийн тугал олон харагдаж байгаа нь сайн хэрэг гэлээ.

Зохиогч: Сургалт
Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : Шилийнголын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл