Хонконгийн технологийн их сургуулийн оюутны хийж бүтээсэн роботыг засан шинэчлэхэд 1 сарын хугацаа зарцуулна, харин Шэньжэньд үйлдвэрлэх юм бол 1, 2 хоногийн дотор дуусгачихна гэж Хонконгийн технологийн их сургуулийн профессор Ли Зэшян хэлж байна.
2006 онд, тэрээр Хонконгийн технологийн их сургуулийн оюутан Ван Таогийн хамт Шэньжэнь хотноо Да Жян нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дромын үйлдвэрийг байгуулав. Өдгөө энэ брэндийн нисэх төхөөрөмж нь дэлхийн зах зээлийн тал шахам хувийг эзэлж байна. Ли Зэшян сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, Да Жяны амжилтад хүрсэн жишээ нь Хонконг Шэньжэний давуу талыг харилцан нэгтгэсэн нийтлэг жишээ юм гэв.
Хятадын бүтээн байгуулж буй Гуандун Хонконг Макаогийн их булангийн бүс нь Хонконг Макао болон Гуанжю Шэньжэнь зэрэг 11 хотыг холбон нэвтрүүлж, Гуандун мужийн дэвшилт технологийн аж ахуйн нэгж, аж үйлдвэрийн сүлжээг Хонконгийн банк санхүү, хууль дүрэм, агаарын тээвэр зэрэг орчин үеийн үйлчилгээ түүнчлэн Макаогийн дэлхийн аялал жуулчлалын төв болох нөөц хүчнийг харилцан нэгтгэж, Хонконг Макаог улс орны өөрчлөлтөд улам өргөнөөр хамруулж, Хятадын эх газрыг Хонконг Макаогаар дамжуулан гадаад нээлттэй байх төвшнийг улмаар дээшлүүлэх зорилготой юм.
Гуандун Хонконг Макаогийн их булангийн бүсийн нийт хүн ам нь 68 сая гаруй байж, дэлхийн хамгийн том хотуудын бүлэглэл болсны хувьд ДНБ 1.5 их наяд ам долларт хүрсэн нь Австралийг давж, БНСУ-ын ДНБ-тэй тэнцэж байна. Энэ нь Нью-Йорк, Сан Франциско, Токио булангийн бүсийн дараах дэлхийн технологи инноваци, дэвшилт үйлдвэрлэлийн 4 дэх бааз болж байна.

Саяхан ашиглалтад орсон Хонконг, Жүхай, Макаогийн том гүүр түүнчлэн 9-р сард ашиглалтад орсон Гуанжю, Шэньжэнь, Хонконгийн хурдны галт тэрэг нь их булангийн бүсийг дэд бүтцээр холбож буй хамгийн сүүлийн үеийн амжилт юм. Дэлхийн тэнгис дамнасан хамгийн урт гүүр болсон Хонконг, Жүхай, Макаогийн гүүрээр албан ёсоор машин нэвтэрсний дараа Хонконг, Макаогийн хооронд 3 гаруй цаг зорчиж байсныг 30 минут хүртэл богиносгоно. Гуанжю, Шэньжэнь, Хонконгийн хурдны галт тэргээр зорчиход Шэньжэнь, Хонконгийн хооронд 14 минут зарцуулж, Гуанжю Хонконгийн хооронд 47 минутыг зарцуулна.

Гуандун, Хонконг, Макао нэгдэн хөгжих нь олон давуу нөхцөлийг буй болгох юм. Хонконг, Жүхай, Макаогийн гүүрээр албан ёсоор машин нэвтэрсний хойно Хятадын эх газрын жуулчид машин барьж уг гүүрнээс Хонконгийн Disneyland цэнгэлдэх хүрээлэн хүрэхэд зөвхөн 10 минут зарцуулж, цэнгэлдэх хүрээлэнд хөгжлийн шинэ боломжийг нээх юм. Их Булангийн бүсийн бүтээн байгуулагч болсны хувьд 3 газарт амьдарч буй оршин суугчид нэн их үр шимийг хүртэх болно. Хятадын эх газарт оршин суух үнэмлэхтэй Хонконг Макаогийн оршин суугчид Гуандун мужид ажлын байраар хангах, нийгмийн хамгаалал, эмчилгээний олон үйлчилгээг эдлэх боломжтой.

Гуандун, Хонконг, Макаогийн их булангийн бүсийн бүтээн байгуулалт нь Хонконг, Макаогийн Хятадын эх газартай нэгдэн хөгжихөд ашигтай төдийгүй өөрчлөлт нээлтийн бодлогыг гүнзгийрүүлэн хэрэгжүүлэхийг дагалдан Жүжян мөрний гурвалжин хойгийн хөгжлийг шинэ түвшинд гаргах юм.
