solongonews
Эрхэм элчүүдийн уулзалт
2017-05-31 11:58
”Мэнд цай”-ны эрхэм элчүүдийн уулзалт боллоо

          Түмний тустай Мэнд цай

        Түгээмэл хайртай мөнх эрдэнэ уриатай “Мэнд цай”-ны эрхэм элчүүдийн уулзалт, сургалт энэ сарын 28-30-ны өдрүүдэд Хөххотын Ордос өргөн чөлөөн дэх “Бин Е” зочид буудлын Хурлын танхимд боллоо. Уулзалтад Өвөр Монголын нэрт эрдэмтэн профессор Боржигон Гэрэлт, нэрт морин хуурч Ч.Булаг болон бусад эрхэм хүндтэй зочид, нийт хот, хошуу, аймгууд дахь “Мэнд цай”-ны салбар борлуулагч, хэрэглэгчдийн төлөөлөл оролцсон байна.  Энэхүү үйл ажиллагааг Хөххотын “Алтан хүрд” соёл дэлгэрүүлэх хязгаарлагдмал хариуцлагатай компани зохион байгуулсан бөгөөд Шилийнгол аймгийн Хөвөөт шар хошууны Мэнд арилжаа шинжилгээний хариуцлагатай компани хамтран ажиллав. Уулзалтын гол зорилго нь нэрт эрдэмтэн Боржигон Гэрэлтийн бүтээсэн эрүүл мэндийн “Мэнд цай”-ны үнэт чанар, ач холбогдол, үр нөлөө, хүний эрүүл мэндэд хэрхэн ач тусаа өгч буй болон найдвартай хэрэглээний талаар бодит мэдээлэл, санал зөвлөмжөө солилцлоо. Түүнчлэн хэрэглэгчиддээ хэрхэн улам ойр үйлчлэх тухай ярилцаж, хүрэлцэн ирсэн зочдод цайны түгээлт хийж танилцуулснаас гадна, эрүүл мэндийн зөвлөмж сургалт явуулах зэрэг өргөн ач холбогдолтой үйл ажиллагаа өрнүүлсэн байна. 

                                                                                        Э.ҮРЖИНХАНД

 

 

Найруулагч: Солонго мэдээллийн төв
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл