solongonews
Шинэ технологийн хөгжлийн үр шимийг хүн төрөлхтөнд хэрхэн хүртээх вэ?
2018-09-20 19:31
Шинэ технологийн хөгжлийн үр шимийг хүн төрөлхтөнд хэрхэн хүртээх вэ? Хятадад болж байгаа олон улсын хоёр хурал цаг үеийн энэхүү асуултад хариу өгч байна.

Хятадын зохиомол оюун ухааны олимпиад гэж алдаршсан дэлхийн зохиомол оюуны анхны хурал 09-р сарын 17-19-ний өдрүүдэд Шанхай хотноо болсон байна.БНХАУ-ын дарга Ши Жиньпин хуралд баярын захидал илгээж, Хятад улс зохиомол оюун ухааны дэлхийн олон оронтой хамт хөгжүүлж, аюулгүй байдлыг хамтдаа хамгаалж, үр шимийг нь хуваалцахад бэлэн байна. Энэ бол шинэ технологи хүн төрөлхтөнд үр ашгаа өгч, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах ухамсар, даяаршлыг ахиулах хөшүүрэг болно гэжээ.  

Хүн төрөлхтний нийгэм аж үйлдвэрийн IV хувьсгалтай тулж ирээд байна. Энэ нь зохиомол оюун ухаан, цэвэр эрчим хүч, роботын технологи, квантын мэдээллийн технологи, виртуал бодит байдал, био технологи зэргээр гол болгосон шинэ технологийн хувьсгал юм. Эдгээрээс хамгийн чухал нь зохиомол оюун ухаан юм. ХХ зууны 50-иад оны эцсээр АНУ-ын эрдэмтэн анх удаа “зохиомол оюун ухаан” хэмээх ухагдахуун гаргаснаас хойш, зохиомол оюун ухаан зарим салбарт илүү хөгжиж, хүмүүсийн үйлдвэрлэл, амьдралын арга хэлбэрийг өөрчилж байна. 

2018 оны дэлхийн зохиомол оюун ухаан хуралд, зохиомол оюун ухааны боловсрол, эрүүл мэнд, банк санхүү, жижиглэн худалдаа, зам харилцаа, үйлчилгээ зэрэг салбар дахь хэрэглээтэй танилцаж, Хятадын зохиомол оюун ухааны аж үйлдвэрийн хөгжлийн түвшнийг харуулсан юм. 2018 оны эхний хагас жил хүртэл Хятадын зохиомол оюун ухааны аж ахуйн нэгж дэлхийд 2-рт орж байгааг хурлын нийтэлсэн “2018 дэлхийн зохиомол оюун ухаан аж үйлдвэрийн хөгжлийн хөх ном”-д тусган харуулжээ.  

Зохиомол оюун ухаан хэрэглээний анхан шатандаа байгаа бөгөөд санал асуулгад оролцсон аж ахуйн нэгжүүдийн ердөө 4 хувь нь энэ технологид хөрөнгө оруулж, үйлдвэрлэлдээ ашиглаж байна. Хэрэв зохиомол оюун ухааны технологийг өргөнөөр ашиглаж, олон улсын ухаалаг эриний эко орчин бүрдүүлбэл дэлхийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг улам эрчтэй хөдөлгөх хүчээр хангах нь лавтай. Үүний тулд эдийн засгийн даяаршлыг улам гүнзгийрүүлэх ёстой. Учир нь аж үйлдвэрийн шинэ хувьсгал ийм угтвар нөхцөлд эхэлсэн юм. Улс орнуудын үйлдвэрлэлийн салбарынхан хамтын ажиллагаагаа нээлттэй байр сууриар эрчимжүүлж, шинэ технологийн хөгжилд нээлттэй зах зээлээр улам өргөн боломж бүрдүүлэх ёстой юм. 

Саяхан хуралдсан 2018 оны Давосын зуны чуулга уулзалтаар хүмүүс аж үйлдвэрийн IV хувьсгалд анхаарал хандуулж, хэрхэн инновацитай нийгэм байгуулах тухай зөвшилцжээ. Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян: Аж үйлдвэрийн шинэ ээлжийн хувьсгалын явцад дэлхийн эдийн засгийн хөгжлийн шинэ хөдөлгөх хүчийг хэрхэн нэмэгдүүлэх, эдийн засгийн даяаршлыг тууштай хамгаалах, уужуу хөгжлийг ахиулах, инноваци, хөгжлийг уялдуулахтай холбогдуулж гурван зүйлт санаачилга дэвшүүлсэн нь “хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц” байгуулах тухай ойлголтыг бүрдүүлж байж л шинэ тулгар хөгжиж буй технологийг ашиглан хүн төрөлхтөнд үр шимийг нь хүртээж чадахыг харуулсан юм. 

Үнэндээ 2018 оны Давосын зуны чуулга уулзалтын гол уриа Хятад улсын сүүлийн жилүүдэд санаачилж ирсэн “инновацийг хөгжлийн хөдөлгүүр болгох” стратегитай гүнзгий нэгдэж байна. Аж үйлдвэрийн IV хувьсгалын явцад Хятад улс үүлэн тооцоолуур, зохиомол оюун ухаан, блокчейн зэрэг шинэ технологийг эрчтэй хөгжүүлж, цахим худалдан авалт, гар утасны төлбөр тооцоо, хуваалцах эдийн засаг тэргүүтэй шинэ салбарууд эрчтэй хөгжжээ. Шинэ хөдөлгөх хүчнүүд Хятад улсын эдийн засгийн өсөлтийн 1/3-ийг, хот суурины ажлын байрны 2/3-ыг бүрдүүлж, эдийн засгийн өндөр чанартай хөгжил, бүтцийн өөрчлөлтийн үндэс суурийг тавьсан юм.   

Технологийг шинэчлэх нь маш чухал, оюуны өмчийн эрхийг хамгаалахтай салшгүй холбоотой. Өөрөөр хэлбэл, оюуны өмчийн эрхийг хамгаална гэдэг иновацыг хамгаалж идэвхжүүлэх явдал юм. Хятадын засгийн газар энэ удаагийн Давосын чуулганд: Хууль хэрэгжүүлэх хүчээ нэмэгдүүлэн, оюуны өмчийн эрхэнд халдсан хэрэгт хатуу шийтгэл оноох бүх талын шинэчлэлийг тогтолцоогоор найдвартай хамгаалж, Хятадын иновацыг олон улсын анхаарлын төвд байлгах болно. 

Хятадад зэрэг явагдсан олон улсын энэ хоёр хурал шинэ технологийн үр шимийг хүн төрөлхтөнд хэрхэн улам өгөөжтэй байлгах асуудалд анхаарал тавьсан нь энгийн тохиолдол мэт боловч үнэндээ энэ бол зайлшгүй хэрэг юм. IV аж үйлдвэрийн хувьсгал болж, түүний авчирсан цахим индэр зэрэг нь оролцох боломжийг нэмэгдүүлж, хүн бүрийн оролцоо, хөгжлийг улам тэгш боломжоор хангах болно. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл