solongonews
Өвөр Монголын боомтууд “Нэг цонх” бүтээн байгуулалтыг хэрэгжүүлж эхлэв
2016-12-19 12:03
“Нэг цонх”-ны бүтээн байгуулалт нь хилээр зорчигсдод хялбар үйлчилгээ үзүүлэх болно.

ӨМӨЗО-ны боомтын албанаас мэдээлснээр, Өвөр Монгол “Нэг цонх”-ны бүтээн байгуулалтыг санаачилж, 2017 оны эцэс болоход гадаад арилжааны “Нэг цонх”-ны үйлчилгээг Өвөр Монголын хэмжээнд хэрэгжүүлэх болно гэжээ.

Өвөр Монгол 2015 оны 6 дугаар сараас эхлэн “Нэг цонх”-ны бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүлсэн бол одоогийн байдлаар тодорхой хэмжээний амжилтад хүрээд байгаа юм. Тодруулбал, цахим боомтын үндсэн платформыг бий болгосон бөгөөд цахим боомтын веб сайт, камераар удирдах систем, камераар хурал хийх зэрэг гурван системийг боомтуудад зохицуулжээ.

Манжуур боомтын “Нэг цонх”-ны систем нь энэ оны 6 дугаар сард ашиглалтад орсноор хил өнгөрөх явцыг эрчимтэй хялбаршуулж, боомтын тээврийг илэрхий нэмэгдүүлсэн байна.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл