solongonews
Хятадын эдийн засгийн тогтвортой өндөр чанартай хөгжил дэлхийд ашигтай
2024-01-23 12:12
Хятадын эдийн засгийн тогтвортой өндөр чанартай хөгжил нь дэлхийд ашигтай

    "Хятадын эдийн засгийн тогтвортой байдлыг сүүлийн үеийн тоо баримтад харуулж байна" "Хятадын эдийн засаг дэлхийн эдийн засгийг сэргээхэд түлхэц үзүүлсээр байна" гэх зэргээр Хятадын Үндэсний статистикийн газар 2023 оны эдийн засгийн тоо баримтыг нийтэлсний дараа олон улсын олон нийтийн үзэл бодол ерөнхийд нь Хятадын эдийн засаг өнгөрсөн жилийн дарамтыг даван туулж, сайн тал руугаа сэргэж, дэлхийн эдийн засгийг хөдөлгөгч хүч болж тогтвортой байдлыг хангасан гэж  үзэж байна. Хятад улс дэлхийн эдийн засгийг сэргээхэд улам их эрч хүч, итгэл найдвар тавьж, өндөр чанартай хөгжилд баттай ахиц дэвшил гаргаж байна.

   Хятадын эдийн засаг дэлхийн эдийн засагт чухал хөдөлгөгч хүч болж байна. Дэлхий дахин хямарч, өөрчлөлтийн шинэ үе шатанд орж, дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурд хангалтгүй байгаа тул 2023 онд Хятадын эдийн засгийн хөгжил "тогтвортой", "дэвшилттэй", "сайн" шинж чанартай болсон бол жилийн эдийн засгийн нийт хэмжээ 126 их наяд юанийг  давж, 5.2 хувиар өссөн байна. 2023 онд Хятадын эдийн засгийн өсөлт 6 триллион юаниас давж, дунд хэмжээний улсын эдийн засгийн жилийн нийт дүнтэй тэнцэв. Олон улсын санхүүгийн форумын тайланд Хятадын эдийн засаг 2023 онд дэлхийн эдийн засгийн өсөлтөд 32 хувь нэмэр оруулсан нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн хамгийн том хөдөлгүүр болсныг харуулав. Олон улсын валютын сангийн судалгаагаар Хятадын эдийн засгийн өсөлт дэлхийн бусад бүс нутагт эерэг нөлөө үзүүлж байгааг харуулснаар: Хятадын эдийн засгийн өсөлтийн 1 нэгж тутамд бусад эдийн засгийн өсөлт дунджаар 0.3 пунктээр нэмэгдэнэ. Олон улсын валютын сангийн ерөнхийлөгч Георгиева Хятадын эдийн засгийн хүлээгдэж буй гол зорилтууд амжилттай хэрэгжсэн нь Хятад, Ази, дэлхий дахины хувьд сайн мэдээ болсон гэж үзэж байна.

   Хятадын эдийн засаг дэлхийн эдийн засагт ховорхон тогтвортой байдлыг авчирав. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятадын эдийн засаг урт хугацааны эерэг үндсийг бий болгожээ. Хятад улс бол НҮБ-ын аж үйлдвэрийн ангилалд бүх аж үйлдвэрийн ангиллыг агуулсан цорын ганц орон болох юм. Аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг дэлхийн 30 орчим хувийг эзэлж, 14 жил дараалан дэлхийд нэгдүгээрт бичигдэж, 200 гаруй төлөвшсөн аж үйлдвэрийн кластер байгуулжээ.  Хятадын нийгмийн судалгаа, шинжилгээний нийт хөрөнгө оруулалт, өндөр технологийн аж үйлдвэрт оруулсан хөрөнгө оруулалт олон жил дараалан хоёр оронтой тоогоор өсөж, шинээр гарч ирж буй технологийн хэрэглээ хурдасч, шинэ бүтээгдэхүүн, бизнесийн шинэ хэлбэрүүд байнга гарч ирж байна. Эдгээр нь бүтээн байгуулалтыг хурдасгаж, Хятадын хөгжлийн шинэ эрч хүчийг нэмэгдүүлж байна. "Пакистан Обсервер" сонинд: Хятадын эдийн засгийн тогтвортой өсөлт нь түүний тэсвэр хатуужил, хөгжлийг тогтвортой байлгах чадварыг онцолж, дэлхийн эдийн засгийн сэргэлтийн замналыг тодорхойлох гол тоглогч болж байна гэж нийтэлжээ.

  Хятадын эдийн засаг дэлхийн сэргэлтэд хүчтэй итгэл үзүүлж байна. Хятадын эдийн засаг улам бүр томорч хүчирхэгжиж байна.  2023 оны Хятадын өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 47 их наяд гаруй юаньд хүрсэн бол 2023 оны Хятадын эцсийн хэрэглээний зардлын эдийн засгийн өсөлт 82.5 хувьд хүрчээ. Хятадын эдийн засаг өндөр чанартай бүтээн байгуулалтад зориулж эрчим хүчээ хуримтлуулсаар байна. Одоогийн байдлаар Хятадын дундаж орлоготой хүн ам 400 саяас давж, сүлийн арван жилд 800 саяд хүрч олон бараа болон үйлчилгээний эрэлт хэрэгцээ өөрчлөгдөж, хэрэглээг сайжруулах эрч хүчтэй байна. Австралийн Ерөнхий сайд асан Кевин Радд хэлэхдээ, Хятадын хэрэглэгчид ирээдүйдээ итгэлтэй байвал Хятадын эдийн засаг сайн өсөлттэй байх болно. Цахилгаан суудлын автомашин, лити-ион батерей, нарны зайн нийт экспортын хэмжээ 1.06 их наяд юань болж, анх удаа их наяд юанийн босгыг давж, өнгөрсөн оны мөн үеэс 29.9 хувиар өссөн байна. Урт хугацааны хэтийн төлөвтэй хүмүүсийн хувьд Хятад улс бүтээгдэхүүн болон технологийн шинэчлэлд оруулсан хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа нь тус улсын урт хугацааны эдийн засгийн хэтийн төлөвт итгэх итгэлийн эх үүсвэр байх ёстой гэж гадаадын хэвлэлүүд тайлбарлаж байгаа юм.

   Хятад улс бусад оронтой хөгжлийн шинэ боломжоо үргэлжлүүлэн хуваалцаж байна. Дэлхийн эдийн засгийн эрсдэл хуримтлагдаж, ивээх үзлийн байдал газар авч байгаа нөхцөлд Хятад улс хөгжихийн хэрээр илүү нээлттэй байхыг шаардаж, зах зээлд чиглэсэн, хууль эрх зүй, олон улсын тэргүүн зэрэглэлийн бизнесийн орчинг идэвхтэй бүрдүүлж байна. Өнгөрсөн оны 10-р сард Хятад улс үйлдвэрлэлийн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтад тавьсан хязгаарлалтыг бүрмөсөн цуцалж, дэлхийн хөрөнгө оруулагчдад Хятадын аж үйлдвэрийн салбарын хөгжлийн боломжийг үргэлжлүүлэн нээж өгөхөө мэдэгджээ. Сүүлийн таван жилийн хугацаанд Хятадад оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалтын өгөөжийн хэмжээ ойролцоогоор 9 хувь байсан нь олон улсын хэмжээнд харьцангуй өндөр түвшинд хүрсэн байна. Хятадын McKinsey компанийн дарга Ни Или хэлэхдээ, зах зээлийн хэмжээ, хэрэглээний хүч, инновацийн чадавхийн хувьд дэлхийн аль ч бүс нутаг Хятадын зах зээлийг орлож чадахгүй. Үндэстэн дамнасан компаниудын хувьд Хятадын зах зээл нь шинийг санаачлах үндэс суурь болоод зогсохгүй, илүү өргөн хэрэглээний салбарт урам зориг өгөх болно гэж тэрээр үзэж байх мөртөө олон үндэстний компаниуд Хятадад хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэх ёстой гэсэн байна.

   Хятад улс Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалтыг бүх талаар ахиулж, тогтвортой байдлаа хадгалж, ахиц дэвшлийг эрэлхийлэн, ахиц дэвшлээр дамжуулан тогтвортой байдлыг ахиулж, эвдрэхээсээ өмнө түрүүлж байгуулахыг хичээн зүтгэж, эдийн засгаа үргэлжлэн ахиулж, чанарын үр ашигтай сайжруулалт, тоон үзүүлэлтийг улам бүр ахиулаад дуусашгүй эдийн засгийн сэргэлтийн сайн эрч хүчийг үргэлжлүүлэн бататгаж, дэлхий дахинд илүү их үр өгөөжөө өгч, дэлхийн хөгжилд улам их түлхэц үзүүлнэ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл