
Хятадын олон улсын Хэрэглээний бараа бүтээгдэхүүний анхны экспоны (хэрэглээний экспо) улсын дотоодын үзэсгэлэнгийн тасагт Хятадын хэв маягийг харуулсан Гүйжөү Миаогийн хатгамал, Жин Дэжэнь шаазан, Аньхуй будааны цаас, Хубэйн тоосгон хэлбэрийн цай, Даошян тосгоны боорцог, арван наймдугаар гудамжны ороомол боорцог зэрэг бараа бүтээгдэхүүн нь хүмүүсийн анхаарлыг татаж байлаа.
Энэ удаагийн экспод Хятадын 31 муж, өөртөө засах орны 857 аж ахуйн нэгжийн 1263 брэнд оролцож, нийт 20,000 хавтгай дөрвөлжин метр талбайг эзэлж байна.
Дэлхийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдэд чиглэсэн энэхүү томоохон арга хэмжээ нь олон улс орнуудын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд нэвтрүүлээд зогсохгүй дэлхийн өнцөг булан бүрийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өргөн боломжийг нээж байна. Энэ нь ард түмэнд өндөр чанартай бараа бүтээгдэхүүн худалдан авах, өндөр түвшний үйлчилгээг таатай хямд үнээр эдлэх олгох мөртөө хүмүүсийн сайн сайхан амьдралын хэрэгцээг илүү сайн хангаж, хүмүүсийн ашиг олох мэдрэмжийг тасралтгүй дээшлүүлэх болно.






