ХКН-ын Төв Хорооны Тамгын газар, Төрийн Зөвлөлийн Тамгын газар энэ сарын 7-нд "Экологийг хамгаалах улаан шугам тогтоох болон баримтлах тухай санал" нийтэлж, 2020 оны эцэс гэхэд үндэсний байгаль хамгаалалтын улаан шугамыг бүх талаар тогтоож, экологи хамгаалах улаан шугамын тогтолцоог бүрдүүлэх тухай тодорхой дурдсан байна.
Байгаль хамгаалах улаан шугам нь онцгой ач холбогдол бүхий экологийн үйл ажиллагаатай, заавал тусгай хамгаалах ёстой бүсэд үндэсний экологийн аюулгүй байдлыг баталгаажуулах, хамгаалах үүрэг гүйцэтгэх сүйтгэж үл болох амин чухал шугам юм. Энэхүү "санал"-д онцлохдоо, экологийн орчны чанарыг сайжруулахад голчлон анхаарч, экологийн үйл ажиллагааг баталгаажуулах, хамгаалахаар гол зорилт болгон уул ус, ой мод, ургамал тариа, нуур цөөрмийн системийг хамгаалах шаардлагын дагуу экологийг хамгаалах улаан шугам тогтоож баримтлан, экологийн орчин эвдэгдэхгүй байх, талбай багасахгүй, чанар өөрчлөгдөхгүй байхыг баталгаажуулах хэрэгтэй гэсэн байна.
