Хятадын Улаан загалмайн нийгэмлэгээс Энэтхэгт цар тахлын нөхцөл байдал хүндрээд байгаад туслах зорилгоор Хятадын Улаан загалмайн нийгэмлэгээс Улаан загалмайн нийгэмлэг болон IFRC холбооны шугамаар Энэтхэгийн Улаан загалмай нийгэмлэгт нэг сая ам.долларын мөнгөн тусламж үзүүлсэн байна. Хятадын Улаан Загалмайн гадаад тусламжийн ажлыг байршуулах дагуу энэхүү мөнгөн тусламжийг Хятадын Улаан Загалмайн нийгэмлэгээр дамжуулан хандивлав.
БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэгийн хариуцсан хүний мэдээлснээр мөнгөн тусламжаас гадна Энэтхэгт цар тахлын эсрэг эхний ээлжийн эд материал тусламжийг 5 дугаар сарын 9-ний өглөө Чэндү хотоос Энэтхэгийн Бангалор руу ачаалсан. Тахлын эсрэг хангамжийн энэхүү эд материалд хүчилтөрөгчийн үүсгүүр 100, инвазив бус амьгалын аппрат 20, инвазив амьсгалын аппрат 20 бий. Тусламжийн эд зүйл мөн өдрөө Энэтхэгийн Бангалор хотод хүргэгдсэн байна.
