Арван хоёрдугаар сарын 03-ны өдөр Хятад улсын дарга Ши Жиньпин хэлэхдээ " Найман жилийн турших шаргуу тэмцлийн дүнд Хятад улс шинэ зуунд ядуурлаас ангижруулах зорилтоо товлосон хугацаандаа биелүүлж, хөдөө орон нутгийн ядуу хүн ам бүгд одоогийн стандарт ханган ядуурлаас гарлаа. Үнэмлэхүй ядуу болон бүс нутгийн чанартай ядуу байдлыг арилгаж, 100 сая хүн амыг ядуурлаас гарган, дэлхий нийтэд гайхамшигтай чухал амжилт байгуулсан юм гэжээ.
ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны мөн өдрийн хурлаар ядуурлаас гаргах ажлын дүгнэлт үнэлгээний тайланг хийжээ.
Ши Жиньпин хурлыг даргалан ийнхүү дүгнэлт хийлээ. Одоогийн нөхцөл байдалд Хятад улсын хөгжил тэнцвэргүй бүрэн бус асуудал мөн оршсоор байгаа бөгөөд ядуурлаас гарсан амжилтаа бэхжүүлэх үүрэг мөн хүнд байсаар юм. Ядуурлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй одоогийн бодлого, санхүүгийн дэмжлэг, тусламжийг үндсэндээ тогтвортой байлгах хэрэгтэй. Хятадын дорнод төв нутгийн үйлдвэрлэл баруун бүс нутаг шилжихийг урамшуулан дэмжинэ. Санхүү хөрөнгө оруулалтын төслийн хяналт удирдлагыг чангатгах хэрэгтэй. Нийгмийн хамгааллын тогтолцооны дагуу эмзэг бүлгийг гэр орноос нь ойрхон ажлын байраар хангах хэрэгтэй гэж хуралд цохон тэмдэглэжээ.
