ОУВС-ийн ойрмогхон гаргасан төсөөллөөр энэ онд Хятадын эдийн засгийн өсөлт 5.2 хувь байна гэжээ. Дэлхийн эдийн засгийн сэргэлт удааширсан энэ үед Хятадын эдийн засаг асар их уян хатан чанартайг харж болно. Олон эдийн засагчид болон эрдэмтэд Хятадын эдийн засаг хүндрэл бэрхшээлийг даван туулж, эрсдэл даах чадвар нь дээшилж, эдийн засаг нь сэргэж, ерөнхий чиг хандлага нь сайн байна. Хятад улс дэлхийн эдийн засгийн чухал хөдөлгүүр хүч хэвээр байна гэжээ.
ОУВС-ийн төсөөлснөөр дэлхийн эдийн засаг өнгөрсөн жил 2.7 хувийн өсөлттэй байсан бол энэ онд 1.5 хувь болж буурчээ. Үүнд Америкийн эдийн засаг энэ онд 1.8 хувь байж, Европын эдийн засаг 1 хувь байх болно гэжээ.

Дэлхийн эдийн засаг энэ мэт уналтад орж буй нөхцөлд ОУВС Хятадын эдийн засгийн энэ он болон ирэх орны өсөлтийг 5.5 хувь, 4.5 хувь байна гэж төсөөлсөн нь дэлхийн гол гол эдийн засгийн дунд тасархай түрүүлж байгаа юм.
ОУВС-ийн шинэ төсөөллөөр 2023 оны дэлхийн худалдаа 2 хувь өснө. Энэ нь өнгөрсөн жилийн 5.2 хувиас хамаагүй доогуур байна. Дэлхийд эрэлт сул байгааг харуулж байна. Харин Хятадын худалдааны экспорт эхний хагас жилд 36.7 хувь өссөн байна.
Хятадын эдийн засгийн сэргэлт нэмэгдэж ерөнхий чиг хандлага сайн байгаа ч гаднах нөхцөл байдал тааруухан байгаа нь хүндрэл бэрхшээл дагуулж байна.
Америк зэрэг хөгжингүй орнуудын төв банк хүүг хэмжээ хязгааргүй нэмж, үүний зэрэгцээ эдийн засаг худалдаа, шинжлэх ухаан технологийн салбарт Хятадын эсрэг хориг тавьж буй нь дэлхийн эдийн засгийг уруудуулж, Хятадын эдийн засагт дарамт учруулж байгаа юм.
Бээжин Их Сургуулийн шинэ бүтцийн эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн судлаач Жао Чю-Юнь бичсэн нийтлэлдээ "Хятад улс өөрчлөлт хийж нээлттэй хаалганы бодлого хэрэгжүүлснээс хойш гадны зарим орон Хятад улс дампуурах гэж байна гэх цуурхал тарааж байсан. Гэтэл Хятадын эдийн засаг дэлхийн эдийн засгийн гайхамшиг болтлоо хөгжсөн. Энэ нь Хятад улс өөрийнхөө байдалд нийцсэн шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлсэнтэй холбоотой юм" гэжээ.
ХКН-ын төв хорооны улс төрийн товчоо энэ 24-нд хуралдаж, эдийн засгийн чансаатай хөгжлийг цаашид тууштай ахиулах шинэ чиглэл өглөө. Хурлаар Хятад улс эдийн засаг, санхүүгээ улам тэлж, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг чөлөөтэй болгож, хэрэглээг нэмэгдүүлэн, орон нутгийн өрийн асуудлыг богино хугацаанд шийдэх цогц арга хэмжээ авахаар болсон юм. Энэ хурлын дараа Хятадын болон Азийн бусад улс оронд хувьцааны үнэ өсөж, Хятадын ирээдүйд итгэл дүүрэн буйг харуулжээ.
ОУВС-ийн төсөөлснөөр Хятад улс энэ онд дэлхийн эдийн засагт гуравны нэгээс илүү хувь нэмэр оруулах юм.
Францын L'Oreal группийн ТУЗ-ын дарга Жан - Поль Ангон сэтгүүлчид хэлэхдээ "Хятадын нээлттэй бодлого, бинзнесийн таатай орчин хүмүүст итгэл төрүүлж байна. Хятад улс дотоодын эрэлт хэрэгцээгээ цаашид дайчилж, дэлхийн эдийн засагт улам их хувь нэмэр оруулах болно гэдэгт итгэл дүүрэн байна" гэжээ.
