solongonews
“Тэнгэрын нүдэн” манаачтай тэнэгэр говийн малчин тайван
2018-07-05 15:42
“Тэнгэрын нүдэн” манаачтай тэнэгэр говийн малчин тайван.

“Ар гэрт юу болоо бол? гэж санаа зовох явдалгүй боллоо” хэмээн гэртээ “Тэнгэрийн нүд” хэмээгдсэн камер суулгасан Эзэнээ хошууны Сухайбулаг багийн малчин Хөгжилт ярианы гогцоо өлгөж сурвалжлагчтай олзуурхан зоогдлоо. Өмнө тэрээр ийм тийм ажлаар гадагш гарахдаа ар гэртээ санаа нь зовж, заавал хүн хар эрж хайн гэрээ сахиулдаг байсан тул хүнийг зовоохоор барахгүй хөлс мөнгө ч зарцуулдаг байв. Зарим үед хүн олдохгүй болж учир ажлыг нь саатуулах нь ч олон тохиолддог байсан гэнэ. Одоо тэрээр гэртээ энэхүү “Тэнгэрийн нүд” хэмээгдсэн камерыг угсарч эзгүй гэрт нь ямар хэрэг гарсан ч огт андалгүй мэддэг болсноор сэтгэл санаа нь маш амар тайван болсон гэнэ. Сумын намын хорооны нарийн бичгийн дарга Болд энэ тухай сурвалжлагчид танилцуулахдаа, тус сум нь Өвөр Монголын хамгийн баруун хойд хязгаарт байрладаг болохоор хошууны төвөөс 300 гаруй км зайтай буйд бөглүү мал аж ахуйн сум юм. Энэ газрын өрх хоорондоо хэдэн арван км, цаашилбал 100 шахам км алслагдаж байдаг болохоор хүмүүс мал хөрөнгөө эзгүй орхиод хөдөө гадна явна гэдэг нь чухам бодохын аргагүй явдал юм. Ингээд бид энэ жилийн эхээр орчин үеийн дээд шинэ технологийг ашиглаж малчдын энэхүү бодит хүндрэлийг тууштай шийдэхээр зориг шулуудаж, хэдэн сарын хугацаатай хөрөнгө мөнгө хуримтлуулах, тоног төхөөрөмж оруулах зэрэг бэлтгэл ажлыг гүйцэтгээд өнгөрсөн жилийн 10-р сарын 08-ны өдрөөс ажлаа эхлүүлсэн. Бид сар гаруйн хугацаанд сумныхаа 28 өрх хил манаж, хязгаар сахисан малчдынхаа гэрт тус төхөөрөмжийг угсарч тэдэнд энэхүү дээд шинэ технологийн ид шид, ашгийг үнэнхүү хүртээхээр төлөвлөж байна.

Малчин Хөгжилт тус системийн чадварын тухай ярихдаа, дүрсийг 20 өдөр хадгалдаг тул тав гурван хоногоор гадагш гараад ирсэн ч өмнөхтэй адил өрөөл бусдыг гуйж зовоох явдал алга болсон гэж байв.

“Тэнгэрийн нүдэн” манаачтай тэнэгэр говийн малчдын өнөөдрийн амьдрал үнэхээр тайван амгалан, таатай байна.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : http://www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл