solongonews
”Хайр шингэсэн тоорой” Бээжинд
2017-07-15 22:33
Үндэстний дуулалт жүжиг ”Хайр шингэсэн тоорой” 7- р сарын 15, 16 хоёр өдөр Бээжин хотын Үндэстний Жүжгийн хүрээлэнд үзэгчидтэйгээ золгож байна.

    Энэхүү жүжгийг Өвөр Монголын нэрт дуучин Дэдмаа санаачилсан юм. Тэрээр мөн жүжгийн найруулагчаар ажилласан ба Өвөр Монголын Дэдмаа урлагийн дээд сургуулийн сурагчид дүрийг нь бүтээжээ.  Жүжгийн агуулгын хувьд Алшаа аймгийн УТЗЗ- ны даргаар ажиллаж байсан Сүхээ гуай тэтгэвэрт гарсныхаа дараа нутаг буцаж цөлжилттэй тэмцсэн үнэн бодитой үйл ажиллагаанаас сэдэвлэсэн байна. Түүний арав гаруй жилийн турш цөлд заг тарьж, нутгийн ногоон өнгийг дахин сэргээсэн сэтгэл догдлуулсан үйл явдлаар бүтээсэн байна.

дуучин Дэдмаа ярилцлага өгч байгаа нь


"Хайр шингэсэн тоорой" жүжгийн хөгжмийг Монгол Улсын Төрийн хошой шагналт, нэрт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров зохиож, жүжгийн эмэгтэй гол дүрийг Монгол Улсын жүжигчин Д.Отгонжаргал бүтээсэн байна.

 

Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл