Арьсыг хөгшрүүлдэг гурван зүйл
1.Үе үе хүчтэй гуужуулагч хэрэглэх
Эмзэг арьстай хэр нь долоо хоног тутамд арьсаа гуужуулагчаар хайр найргүй үрээд байвал та арьсныхаа хамгаалалтын тогтцыг алдуулж, эпидермисийг эвдэж байна гэж ойлгох хэрэгтэй. Ийм “арчилгаа” хийснээр батга гарах, арьс хогжруутах, арьс цочрох зэрэг олон сөрөг үр дагавар илэрнэ.
2.Хамраа оролдох зуршил
Таны гарны хөдөлгөөн тэр бүр танд захирагдахгүй. Дуулгаваргүй гар хэдийнээ л хамар амыг оролдчихсон байдаг. Тухайлбал, зурагт үзэх үед, нийтийн унаанд явах үед гээд өөрөө мэдэлгүй л … Гэтэл хамар нь маш эмзэг мэдрэмтгий эрхтэн. Арьс нь амархан улайж, батга гарч, бохирдоно. Тиймээс та хамрын ханиад хүрсэн бол хамгийн зөөлөн, эвтэйхэн салфеткийг сонгон хэрэглэ.
3.Нүдээ байнга нухлах
Хэрвээ таны нүдний доор сэлхэрч, үрчлээ суун сүүдэртсэн мэт хөх туяа үүсээгүй бол тун сайн хэрэг. Хэрвээ үүссэн бол:
Зовхины арьсыг чангаруулах, цайруулах үйлчлэлтэй тосон түрхлэгийг гоо сайханчийн зөвлөгөөний дагуу өөрт тохирохыг сонгон хэрэглэ
Нүдний эргэн тойрны арьсанд зориулсан бигнүүрийг хэрэглэж бай. Энэ урьдчилан сэргийлэх арчилгаа нь наснаасаа эрт үрчлээ суухаас хамгаалж өгдөг.
