solongonews
Эрээн боомтоор Монгол Улсаас импортолсон ноолуурын үнэ өртөг 90 сая ам.долларт хүрлээ
2017-09-07 17:35
Энэ оны эхний долоон сарын байдлаар Эрээн боомтоор Монгол Улсаас импортолсон ноолуурын хэмжээ 5065 тоннд хүрч, 83.57 сая ам.долларт хүрсэн нь өнгөрөгч оны мөн үетэй харьцуулахад тус тус 27.6 хувь, 39.7 хувиар өссөн байна.

Эрээн боомтын Хяналт шалгалт, хорио цээрийн газраас танилцуулснаар, Монгол Улсын ноолуурын чанар сайн, өндөр үнэ хүрдэг зэрэг давуу тал нь нэхмэлийн түүхий эд дундаа "Зөөлөн алт" болж байна. Одоогоор ноолуурын үнэ ханш нь өндөр, татварын хөнгөлөлт их байгаагаас цаашид импортын хэмжээ ихсэх төлөвтэй байна.

 Өвөр Монголын Эрээн боомт нь Хятад, Монгол хоёр улсын хамгийн том хуурай замын боомт бөгөөд боомтын давуу талд тулгуурлан ноолуурын импорт нь гадаад худалдааны хөгжлийн суурин дээр орон нутгийн эдийн засгийг тасралтгүй хөгжүүлсээр байна. Өнөөгийн байдлаар Эрээн боомтын импортоор оруулж буй ноолуурын хагасаас илүү хувийг боловсруулах үйлдвэрт импортолж, үлдсэн хувийг ерөнхий худалдаа, хилийн худалдаагаар импортолдог байна.

Хяналтын болон хорио цээрийн албаны мэдээлснээр, Хятад улс импортоор оруулж буй түүхий эдийн импортын нэмүү өртгийн татварыг хөнгөлснөөр ноолуурын импортын хэмжээ өсөх гол шалтгаан болж байгаа юм.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Эрээн хотын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл