solongonews
Хан-Уул дүүргийн Соёлын ордны төлөөлөгчид Өвөр Монголд айлчиллаа
2019-04-22 16:26
Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Соёлын ордны төлөөлөгчид Өвөр Монголд айлчиллаа.

Монгол Улсын Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Соёлын ордны төлөөлөгчид Өвөр Монголын Хөлөнбуйр хотын Шинэ Барга зүүн хошуунд 04 дүгээр сарын 20-ы өдөр айлчилсан байна.

Тус арга хэмжээг Хятад, Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосон 70 жилийн ойг тэмдэглэх, хоёр талын соёл урлаг, боловсролын салбарт хамтран ажиллах зорилготой зохион байгуулагдсан юм. Монгол Улсын зочид төлөөлөгчид тус хошууны Соёл, аялал жуулчлал спортын ордон, Барга уртын дууны нийгэмлэгийн ажилтай танилцлаа. Өв соёлын уламжлагч, ахмад дуучид Монгол Улсаас хүрэлцэн ирсэн зочдод ая дуугаа барьж, Барга уртын дууны гайхамшгийг сонирхуулжээ. 

Зохиогч: Начин, Оюусод
Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Талын дуу хоолой радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл