solongonews
Хятадад хөрөнгө оруулах нь ирээдүйтэй
2022-02-18 15:08
Хятадад хөрөнгө оруулах нь ирээдүйтэй.

    Энэ оны 01-р сард банк санхүү, үнэт цаас, даатгал зэргийг оруулалгүйгээр Хятадын гадаад хөрөнгийн хэмжээ 102 тэрбум 280 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.6 хувь буюу 15.84 тэрбум ам.доллароор нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеэс 17.6 хувиар өссөн байна.

    Хятадын хувьд энэхүү нүд гялбам тоо баримт нь эдийн засаг, худалдааны салбарт "Сайн эхлэл" төдийгүй хамгийн чухал нь гадаад ертөнцөд гадаадын хөрөнгө оруулагчид Хятадын зах зээлд итгэл үнэмшилтэй хэвээр байгаа бөгөөд Хятад улсын сонирхол татахуйц байдлыг гадаад ертөнцөд илэрхийлж байна. Гадаадын хөрөнгө оруулагчид Хятадын зах зээл тэдэнд ихээхэн ашиг авчрах боломжтой учраас Хятадад хөрөнгө оруулахад бэлэн байна. Өнгөрөгч баасан гарагт /11-нд/ Шанхай хотын захиргаа 2022 онд гадаадын хөрөнгө оруулалттай төслүүдийн анхны төвлөрсөн гарын үсэг зурах ёслолыг зохион байгууллаа. Гадаадын хөрөнгө оруулалттай био анагаах ухаан, цахим мэдээлэл, автомашин, загварын өргөн хэрэглээний бараа болон бусад салбарыг хамарсан 53 төсөлд гарын үсэг зурлаа. Нийт хөрөнгө оруулалт 5.44 тэрбум ам.доллар, 34.3 тэрбум юаньтай тэнцэнэ. Үүний дотор 100 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалттай 21 төсөл бий. Цар тахлын халдвар үргэлжилсээр байгаа, дэлхийн гадаадын шууд хөрөнгө оруулалт удаашралтай байгаа нөхцөлд Хятад улс гадаадын компаниудыг хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхэд татан оруулсан нь халдвараас урьдчилан сэргийлэх, хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлсний үр дүн төдийгүй хэт том зах зээлийн гайхамшгийг илтгэж байна. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн хувьд Хятадын томоохон зах зээлийн өсөлтийн чадавхад түшиглэх нь нэн тэргүүний зорилт юм. 2021 онд Хятадын GDP өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар нэмэгдэж, дэлхийн томоохон эдийн засгийг тэргүүлсээр байх болно. Өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 40 их наяд юаниас давж, өмнөх оныхоос 12.5 хувиар өсчээ.

    Хязгааргүй боломж бүхий ийм зах зээл нь гадаадын хөрөнгө оруулагчдад бүрэн итгэл төрүүлдэг. Шинээр элссэн компаниуд тууштай байр сууриа олж авна гэж найдаж байна. Саяхан Хятад дахь Германы Худалдааны танхим болон KPMG хамтран гаргасан 2021-2022 оны бизнесийн итгэлийн судалгааны тайланд Хятад дахь Германы компаниудын 71 хувь нь Хятад дахь хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэн нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг харуулжээ. Хятадын Худалдааны яамнаас саяхан явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, гадаадын хөрөнгө оруулалттай 3000 гаруй гол аж ахуйн нэгжийн 94.9 хувь нь Хятад дахь бизнесийн хэтийн төлөвөө ерөнхийд нь өөдрөгөөр харж байна. Бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр энэ оны 01-р сарын 01-нээс эхлэн хэрэгжиж эхэлснээр тус бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа Хятадад илүү их хөрөнгө оруулалт хийх боломжийг бий болгох нь дамжиггүй. Энэ нь дэлхийн эдийн засаг удаашралтай байгаа үед үнэлж баршгүй ач холбогдолтой юм. Цаашид Хятад улс улам их өсөлтийн боломжоо нээж, нээлттэй байдлаа үргэлжлэн өргөжүүлж, зах зээлд илүү чиглэгдсэн, хуульчлагдсан, олон улсын түвшинд хүрсэн бизнесийн орчныг бүрдүүлэн, эдийн засгийн хөгжлийн өндөр ногдол ашгийг дэлхийн улс орнуудтай хуваалцах болно. Хятадад хөрөнгө оруулах нь асар их боломж байгааг хил дамнасан компаниуд улам ойлгож байна.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : news.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл