
Хятад улсын зэвсэгт цагдаагийн болон ОХУ-ын үндэсний харуулын армын хамтарсан “Хамжилцаа-2016” терроризмын эсрэг дасгал сургуулилт 7 дугаар сарын 3-ны өдөр Москвад албан ёсоор эхэлжээ.

Хятад улсын зэвсэгт цагдаагийн штабын дарга Чинь Тянь болон ОХУ-ын үндэсний харуулын армийн штабын дарга Чике хамтарсан дасгал сургуулилтын нээлтийн ёслолд оролцсон байна.

Энэ удаад 2007 он болон 2013 оны дараа хийж буй III удаагийн хамтарсан цэргийн дасгал сургуулилт болно.

Сургуулилтад оролцсон цэрэг цагдаа нар буудлага, баривчлах, буух, авирах, багийн тактик зэрэг таван хэсгийн хүрээнд дасгал сургуулилтаа зохион байгуулах юм.

Хоёр талаас тус бүр 40, 40 цэрэг дасгал сургуулилтад оролцож байгаа бөгөөд уг хамтарсан үйл ажиллагаа хоёр 7 хоногийн хугацаатай явуулах аж.

