solongonews
Нялх үрийн тань дагз халцраад байна уу?
2018-07-09 11:36
Нялх үрийн тань дагз халцраад байна уу?

Хэрвээ хүүхдэд хатуу дэр дэрлүүлбэл маш хурдан халцардаг. Сульдаатай хүүхэд мөн дагз нь халцрахаас гадна унжгар, ууртай болох, нойр муудаж амархан цочиж сэрдэг болох зэрэг мэдрэлийн өвчний шинж тэмдгүүд илэрдэг.

Нялх үрийн тань дагзны үс халцраад байна уу?

Залуухан ээжүүдээ хүүхдийн тань дагзны үс халцарч шингэрээд байвал санаа зовинох хэрэггүй. Энэ нь байдаг л энгийн үзэгдэл. Гэхдээ та нялх үрээ зөв унтуулж арчилж чадвал хүүхдийнхээ үсийг хэт их халцрахаасурьдчилан сэргийлж болох нь байна. Энэхүү энгийн аргыг туршаад үзээрэй.   Хүүхдийн дагзны үс халцрахыг анагаах ухааны нэрээр дэрний халзан гэдэг бөгөөд нэг хүртэлх насны хүүхдэд элбэг тохиолддог . Гэхдээ үс нь ингэж халцарсан хүүхэд бүхэн сульдаа буюу рахиттай гэсэн үг биш юм . Цаг агаар халуун , эсвэл хэт зузаан хувцасласан , зузаан хучсан үед дэр нь хөлсөнд нь чийгтсэнээс хүүхэд тавгүйрхэж толгойгоо ийш тийш хөдөлгөж дэрэндээ үрсээр үс нь халцардаг , түүнчлэн хэрвээ хүүхдэд хатуу дэр дэрлүүлбэл маш хурдан халцардаг . Сульдаатай хүүхэд мөн дагз нь халцрахаас гадна унжгар ,ууртай болох , нойр муудаж амархан цочиж сэрдэг болох зэрэг мэдрэлийн өвчний шинж тэмдгүүд илэрдэг . Ийм учраас хүүхдийн дагзны үс халцарсан даруйд сульдаа гэж оношлон янз бүрийн эм , аминдэм хэрэглэх хэрэггүй.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл