Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээлснээр 09-р сарын 22-ны өдрийн 00:00 цаг хүртэлх байдлаар Хятадын 31 муж, өөртөө засах орон, шууд харьяа хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын шинээр нэмэгдсэн коронавирусний тохиолдол 43 болсон гэж нийтэллээ. Үүнд гадаадаас тээвэрлэгдэн орж ирсэн тохиолдол 15 (Үүнд Юүньнань мужид 5, Тяньжинь хотод 3, Шанхай хотод 2, Хүбэй мужид 2, Гуандүн мужид 2, Лаонин мужид 1 тохиолдол бүртгэгдлээ). Улсын дотоодод нийт 28 тохиолдол (Фүжянь муж) бүртгэгджээ. Нас барсан тохиолдол нэмэгдээгүй, сэжигтэй тохиолдол байхгүй.
09-р сарын 22-ны өдрийн 00:00 цаг хүртэл 31 муж, өөртөө засах орон шууд харьяа хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын одоогийн байгаа тохиолдол 990 (биеийн байдал хүнд байгаа өвчтөн 14 хүн бүртгэгджээ) байна. Нийт 95894 болж, сэжигтэй тохиолдол 4 байна. Нийт ойр хавьталтай 1183674 хүнд анагаахын ажиглалт хийж, эмнэлгийн ажиглалтад байгаа нягт хавьталтай хүн 117612 байна.
