solongonews
Эрээн хотын бүрэн барааны ХК, Хонконгийн Рүн Дүн олон улсын групп хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
2017-11-24 18:29
Эрээн хотын бүрэн барааны ХК, Хонконгийн Рүн Дүн олон улсын групп хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Эрээн хотын Арилжааг дэмжих товчооны тусламжаар Хонконгийн Рүн Дүн олон улсын групп Эрээн хотын иргэдийн бүрэн барааны дэлгүүрт салбар дэлгүүр нээхээр болжээ. Үүнд, Эрээн хотын талаас 2000 хавтгай дөрвөлжин метр бизнесийн байр гаргаж, анхны хамтын ажиллагааны хугацааг 3 жилээр товлож, 2018 оны 1 дүгээр сарын 1-нээс өмнө ашиглалтад оруулахаар болжээ. Энэхүү дэлгүүрт гол төлөв Япон, Америк, Европ зэрэг улс орноос импортолсон брэнд хувцас зэрэг өндөр чансаа бүхий бүтээгдэхүүнийг зарах юм байна.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : ShineEreen
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл