solongonews
Эдийн засаг нийгмийн хөгжлийн үндсэн зорилтыг онцлов
2019-11-13 11:20
Эдийн засаг нийгмийн хөгжлийн үндсэн зорилтыг онцоллоо.

    ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 11-р сарын 12-нд эдийн засгийн нөхцөл байдлын тухай мэргэжилтэн, бизнес эрхлэгчдийн симпозиумыг даргалж хуралдуулав. Тэрээр:

- Тогтвортой хөгжиж, хөгжлийн бүх асуудлыг шийдвэрлэх үндэс болгож, нарийн оновчтой бодлого хэрэгжүүлэн, ажил хэрэгчээр шаргуу ажиллаж, энэ оны эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн зорилтыг найдвартай биелүүлж, дараагийн ажилдаа бат бөх үндэс суурь тавих хэрэгтэй гэж онцоллоо.

Ли Кэчян:

- Макро эдийн засгийн бодлогын тогтвортой байдлыг хадгалах, макро бодлогын контер мөчлөгийг үр дүнтэй зохицуулах хэрэгтэй. Санхүү, валют, хөдөлмөр эрхлэлт, бүс нутгийн асуудал зэрэг бодлогыг сайжруулах хэрэгтэй. Бодит эдийн засгийг, ялангуяа бичил жижиг болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийг дэмжиж, зах зээлийн итгэлийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Орон нутгийн засаг захиргааны тусгай бондыг зөв зүйтэй ашиглаж, нийгмийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Хөдөлмөр эрхлэлтийн давуу нөхцөлийн системийг боловсронгуй болгон, аж ахуйн нэгжийн ажлын байрыг тогтворжуулах, ажлын байрыг нэмэгдүүлэх ажлыг сайн хийх хэрэгтэй.  Иргэдийн амьжиргааг улам баталгаажуулна. Өндөр настны асрамж, хүүхдийн асаргаа зэрэг үйлчилгээг идэвхтэй хөгжүүлж, хуучин хорооллын өөрчлөлтийг дэмжинэ. Хэрэглээний шинэчлэлийн шаардлагад үндэслэн хэрэглээний нөөцийг хязгаарлах хүчин зүйлийг арилгана. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг тогтворжуулж, гахайн махны үйлдвэрлэлийг сэргээн, зах зээлийн үнийг зохицуулна. Ядуу иргэдийн амьдралыг баталгаажуулна гэж хэлсэн байна.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл