1. Мөсний оронд усан үзэм хөргөгчиндөө хөлдөөгөөд дарс уухдаа цөөн хэдийг дотор нь хийж уухад сайхан байдаг.

2. Гал тогооны угаалтуур цаг ямагт бөглөрчих гээд байдаг. Үүнээс сэргийлэхийн тулд үе үе санасан үедээ буцласан час халуун ус хийж байгаарай. Ганц дусал аяга угаагч шингэн дусаавал бүр сайн байх болно.

3. Аяга угаагчаа хэрэглэснийхээ дараа цэвэр усаар цэвэрлээд бичгийн хавчаараар хавчаад цэвэрхэн хатааж болно. Ингэснээр бактери үржих нөхцөлийг багасгах юм.

4. Шинэ жимс дэлгүүрээс аваад идэхдээ дан усаар л угаагаад нэмэргүй. Жимсийг тээвэрлэх явц нь ямар ч нөхцөлд байсан байж болно. Тиймээс жимсээ идэхийн өмнө бага зэрэг содтой усанд түр байлгаад дараа нь цэвэр усаар зайлаад хэрэглээрэй.

5.Томоос том савтай зайрмаг аваад дуртай үедээ идэхэд сайхан байдаг. Гэхдээ үлдсэн хэсгийг нь дараа идэхэд халбага хугалам хөлдүү болсон байдаг нь хэцүү. Тэгвэл хайрцагтай зайрмагаа битүү уутанд хийж хөлдөөгөөд дараа хэрэглэхэд шүд хага ташихгүй байх болно.

6. Жимсний шүүс бэлдээд уух гэж байтал гарах яаралтай ажил гарчихсан бол аягатай шүүсээ зөөврийнх болгоод аваад явах боломжтой юм.

7. Шөлтэй хоол хийж байхдаа дэвэргэхгүйн тулд савныхаа амсар дээр модон халбага тавиарай.

8. Өндөгний удсан удаагүйг мэдэхэд аяга ус л хангалттай.

