solongonews
“Гэсэрийн магтаал” Шанхайд тоглогдлоо
2019-11-10 19:19
“Гэсэрийн магтаал” Шанхайд тоглогдлоо.

        Хятадын олон улсын импортын II экспоны үйл ажиллагааны хүрээнд биет бус соёлын өвийн тоглолт үзүүлбэр болон Хятадын үндэстний онцлогтой соёл урлагийн тоглолт 11-р сарын 09-ний өдөр Шанхай хотын үндэстний үзэсгэлэнгийн төвийн төв талбайд болсон байна.

Арга хэмжээнд ӨМӨЗО-ы Улаанхад хотын баруун хошуунаас Үүр-Цайх тэргүүтэй ардын уран сайханчид болон бодисын бус соёлын өвийг өвлөн уламжлагч нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй уран сайханчид хүрэлцэн ирсэн, “Гэсэрийн магтаал” хайлж, монгол үндэстнийхээ уламжлалт соёл урлагийн гайхамшгийг гадаад, дотоодын хүмүүст толилуулсан байна.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл