solongonews
Хөдөө орон нутагт Хятад уламжлалт анагаах ухааны үйлчилгээ илүү тав тухтай болсон
2022-06-20 09:46
Хөдөө орон нутагт Хятад уламжлалт анагаах ухааны үйлчилгээ илүү тав тухтай болсон

     2025 он гэхэд хотын эрүүл мэндийн үйлчилгээний төвүүд ба суурингийн эрүүл мэндийн үйлчилгээний төвүүдэд Хятадын уламжлалт анагаах ухааны эмнэлгийг бүрэн хамрах болно.

Хөдөө орон нутгийн эрүүл мэндийн үйлчилгээнд Хятадын уламжлалт анагаах ухааны өвөрмөц давуу талыг бүрэн дүүрэн ашиглахын тулд Хятадын уламжлалт анагаах ухааны эмнэлгийн үүргийг умдгайлж болохгүй. Энэ оны 03-р сард Хятадын уламжлалт анагаах ухааны ерөнхий газар зэрэг 10 хэлтэс хамтран хэвлэн гаргасан "Хөдөө орон нутагт Хятадын уламжлалт анагаах ухааны үйлчилгээний чадавхийг сайжруулах “14-р таван жил”-ийн үйл ажиллагааны хөтөлбөр"-т, 2025 он гэхэд хотын эрүүл мэндийн үйлчилгээний төвүүд болон суурингийн эрүүл мэндийн төвүүдэд Хятадын уламжлалт анагаах ухааны эмнэлгийг бүрэн хамруулж, хотын эрүүл мэндийн төв, суурингийн эрүүл мэндийн төвүүдэд Хятадын уламжлалт анагаах ухааны эмнэлгийн 15 хувьд зориулсан үйлчилгээний барилгын ажлыг дуусгах нөхцөлийг зөвшөөрсөн газруудыг дэмжинэ. 

 Хөдөө орон нутагт Хятадын уламжлалт анагаах ухааны эмнэлгийг барьж байгуулах нь хэр үр дүнтэй вэ? Ямар туршлагаас суралцах нь зүйтэй вэ? Саяхан сурвалжлагч Бээжин, Жянши, Ганьсү зэрэг газрын хөдөө орон нутаг дахь Хятадын анагаах ухааны эмнэлгээр явж энэ талаар танилцав.

             Эмнэлэгтэй 

    Хөдөө орон нутагт Хятадын анагаах ухааны эмнэлэг барих ажлыг дэмжиж, хөдөө орон нутагт Хятадын анагаах ухааны үйлчилгээний сүлжээг сайжруулна.

- Олон жилийн турш ревматоид артрит өвчнөөр өвдсөн би сар хагасын турш Хятад эм уугаад их сайн болсон. Суурингийн эрүүл мэндийн төвийн Хятад анагаах ухааны эмнэлгийн эмч нарын ачаар Хятад эм олж уусан, мөн ч мөнгөө хэмнэсэн гэж Жянши мужийн Жаншү хотын Юүнтай суурингийн Янтан тосгоны иргэн Лаоян ярина. Тэр одоогоор өвчин намдаах эм ч уухаа болиж, сэтгэл санаа нь хамаагүй дээрдсэн байна.

Сүүлийн жилүүдэд хөдөө нутагт Хятадын анагаах ухааны эмнэлгийн бүтээн байгуулалтыг эрчимтэй дэмжсэний ачаар иргэдүүдэд өвчин үзүүлэхэд тав тухтай орчныг хангасан байна. 2019 оны 10-р сард Юнтай суурингийн Эрүүл мэндийн төв нь Хятадын уламжлалт анагаах ухааны эмнэлгийг албан ёсоор байгуулж, өвчтөн хүлээн авсан. Эрүүл мэндийн төвийн Тамгын газрын дарга Жөүхүн танилцуулахдаа, Хятадын анагаах ухааны эмнэлгийн бүтээн байгуулалтад нийт 400 гаруй мянган юанийн хөрөнгө оруулалт хийж, цахилгаан зүтгүүрийн ор, Хятадын анагаах ухааны эмчилгээний үндсэн хэрэгсэл, оношилгоо эмчилгээний тоног төхөөрөмж оруулж, хоёр эмч урьж авчирч, иргэдэд төөнүүр, хусах, хүүхдийн массаж, соруул, зүү зэрэг эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх болжээ гэв.

Хятадын анагаах ухааныг нэг мөнгөн зүү, гурван хуруу, атга өвсөн эм гэж хүмүүс ярьдаг. Хятадын уламжлалт анагаах ухаан нь "энгийн, тохиромжтой, батлагдсан" шинж чаннууд ба "эмчилгээ сайтай, харьцангуй хямд үнэтэй" зэрэг давуу талуудтай байдгаараа ард түмэндээ таалагдаж байдаг.

    Хятадын уламжлалт анагаах ухааны ерөнхий газрын Эмнэлгийн хэрэг эрхлэх газрын орлогч дарга Жао Вэньхуа хэлэхдээ, Хятадын уламжлалт анагаах ухааны үйлчилгээний талаарх ард иргэдийн хамгийн хүчтэй эрэлт хэрэгцээ нь "Нэрт хятад эмчээр эмчлүүлэх, Хятад эм залах эмнэлэг орчинтай байх" явдал юм. Ард түмний эрүүл мэндийн мэдлэг тасралтгүй дээшилснээр өвчний өмнөх үеийн тусламж үйлчилгээний эрэлт хэрэгцээ хурдацтай нэмэгджээ. Хятадын уламжлалт анагаах ухаан нь өндөр настан, хүүхдийн эрүүл мэндийг зохицуулах, цусны даралт ихсэх, чихрийн шижин зэрэг архаг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх өвөрмөц давуу талтай байж, хөдөө орон нутагт чухал үүрэг гүйцэтгэдэг.

    Сүүлийн жилүүдэд Хятад улс хөдөө орон нутагт Хятадын уламжлалт анагаах ухааны эмнэлэгийн бүтээн байгуулалтыг эрчимтэй ахиулж, хөдөө орон нутагт Хятадын уламжлалт анагаах ухааны эмнэлэгийн үйлчилгээг сайжруулжээ. Хятадын уламжлалт анагаах ухааны ерөнхий газраас гаргасан тоо баримтаас үзвэл, 2020 оны жилийн эцсийн байдлаар, Хятад улсын хэмжээнд хөдөө орон нутагт Хятадын уламжлалт анагаах ухааны 36300 эмнэлэг ажиллаж, олон нийтийн эрүүл мэндийн төвүүдийн 85.4 хувь, суурингийн эрүүл мэндийн төвүүдийн 80.1 хувь нь Хятадын уламжлалт анагаах ухааны эмнэлэг байгуулжээ. Хятадын уламжлалт анагаах ухааны эмнэлэгийн үйлчилгээний хүртээмжийг хөдөө орон нутагт улам бүр сайжруулснаар, олон нийтийн эрүүл мэндийн төвүүдийн 99 хувь, суурингийн эрүүл мэндийн төвүүдийн 98 хувь, олон нийтийн эрүүл мэндийн үйлчилгээний цэгийн 90.6 хувь, тосгоны эмнэлгүүдийн 74.5 хувь нь Хятадын уламжлалт анагаах ухааны эмнэлэгийн үйлчилгээг хангаж чадах болжээ.

Ганьсү мужийн Лүнши шянийн Юүньтянь суурингийн Эрүүл мэндийн төвийн Хятадын уламжлалт анагаах ухааны эмнэлэгт ороход коридорын хананд өлгөсөн хос уянга, эмийн жорууд нь Хятадын уламжлалт анагаах ухааны хүчтэй соёлын уур амьсгалыг бүрдүүлж байлаа. Дээд доод давхарт байрлах 600 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий Хятад анагаах ухааны эмнэлэг нь Хятадын уламжлалт анагаах ухааны хам эмчилгээ, Хятадын уламжлалт анагаах ухааны тохиромжтой арга техникийг сурталчлах, Хятадын ургамлын гаралтай эм боловсруулах зэрэг таван хэсэгт хуваагддаг. Мэргэжлийн хэлтсүүд 2 давхарт байрлаж, хаалган дээр нь өлгөсөн пайз илэрхийлэлд тус хэлтсийнхээ онцлог давуу тал, өвчнийг тодорхой тэмдэглэсэн байдаг. Мөн уур гаргах сав, эм чанах сав, төөнүүрийн хайрцаг зэрэг уламжлалт багаж хэрэгслээс гадна зүтгүүрийн ор, цахилгаан зүү, лав эмчилгээний аппарат зэрэг орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.

Хятадын уламжлалт анагаах ухааны эмчилгээ харьцангуй төвлөрсөн бүс нутаг бий болгосноор хүмүүс Хятадын уламжлалт анагаах ухааны эмчилгээний үйлчилгээг "нэг цэгээс" авах болсноор өвчнөө үзүүлэх гэж цаг өрж хүлээх шаардлагагүй болсон бөгөөд нааш цааш олон зорчихгүй болсон.

    Лүнши шяний Эрүүл мэндийн товчооны намын зохион байгуулалтын нарийн бичгийн дарга, товчоон дарга Ван Гүөдүн хэлэхдээ, 2013 оноос хойш тус шянь нь Хятадын уламжлалт анагаах ухааны эмчилгээний оношилгоо, эмчилгээний орчинг сайжруулахад хөрөнгө оруулалт хийсээр, стандартчилсан Хятадын анагаах ухааны эмнэлгийн бүтээн байгуулалтыг ахиулж, энэ оны эцэс гэхэд хөдөө орон нутагт Хятадын уламжлалт анагаах ухааны эмнэлгийг бүрэн хамруулах төлөвтэй байна гэжээ.

Хятадын уламжлалт анагаах ухааны эмнэлгийг байгуулсны дараа Жянши мужийн Наньчан хотын Эрүүл мэндийн комиссын хоёрдугаар түвшний судлаач Хуан Лифа илт өөрчлөлтүүдийг олж харсан байна. Тэрээр:

- Өмнө нь оршин суугчид томоохон эмнэлгүүдэд илүү итгэдэг байсан. Гэрийнхээ үүдэнд эрүүл мэндийн үйлчилгээний төвтэй байсан ч хүнд, хөнгөн өвчнөөр том эмнэлгүүдэд ханддаг байсан. Одоо иргэд Хятадын уламжлалт анагаах ухааны эмнэлгийг зорьж эхэлсэн, зарим хөнгөн, архаг өвчнөө оношлуулж, эмчлүүлэх боллоо. Олон нийтийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэх иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь томоохон эмнэлгүүдийн дарамтыг тодорхой хэмжээгээр хуваалцаж байна гэв.

        Үйлчилгээтэй

Хятадын уламжлалт анагаах ухааны давуу талыг бүрэн дүүрэн ашиглаж, Хятадын уламжлалт анагаах ухааны үйлчилгээний хүрээг өргөжүүлнэ.

   Саяхан Наньчан хотын Дүнхү дүүрэгт амьдардаг Пэн овогтой настан нурууны хүчтэй өвчнөөр өвдөж, Тэн Вангэ олон нийтийн эрүүл мэндийн үйлчилгээний төвийн Хятад анагаах ухааны эмнэлэгт ирж эмчлүүлжээ. Зүү төөнүүр эмчилгээг ганц удаа хатгах нь асуудлыг бүрэн шийдэж чадахгүй байсан тул Пэн овогт Хятадын анагаах ухааны эмнэлэг рүү нэлээд хэдэн өдөр очиж эмчлүүлсэн байна.

- Хятадын анагаах ухааны эмнэлэг нь гэрээс ойрхон, үр дүн нь сайн, үнэ нь боломжийн, эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжтой гэв.

Тохиромжтой, хямд, сайн үр дүнтэй зэрэг нөлөө нь Хятадын анагаах ухааны эмнэлгүүдэд олон өвчтөн ирдэг нийтлэг шалтгаан юм. Тэн Вангэ олон нийтийн эрүүл мэндийн үйлчилгээний төвийн Хятадын уламжлалт анагаах ухааны эмнэлгийн бүртгэлийн хураамж ердөө 2 юань, зүү төөнүүр эмчилгээ зэрэг Хятадын уламжлалт анагаах ухааны үндсэн үйлчилгээ нэг удаад 60 юань байдаг. Зүү төөнүүр, иллэг, бумба тавих, халуунд мэдрэмтгий төөнүүр, яс тогтоох зэрэг эмчилгээний хөтөлбөрүүдийг Хятадын анагаах ухааны эмнэлэгт хийдэг. 

- Үе мөчний үрэвсэлээр 7 хоног эмнэлэгт хэвтээд нийт зардал нь 1546 юань байснаас эмнэлгийн даатгалын нөхөн төлбөр нь бараг 1400 юань гэж Лүнши шянийн Юүньтянь суурингийн эрүүл мэндийн үйлчилгээний төвийн Хятадын уламжлалт анагаах ухааны эмнэлэгт 68 настай Ван Жуанжэнь эмнэлэгт хэвтсэн зардлаа харуулав.

-Бид өөрөө зөвхөн 150 гаруй юань л төлдөг юм уу гэж Ван Жуанжэнь охиноосоо хариулт авсны дараа баяртайгаар инээмсэглэв. Эрүүл мэндийн үйлчилгээний төвийн Ванфэн сэтгүүлчдэд хэлэхдээ, хот, шянийнаас гаргасан холбогдох бодлого тодорхой байна. Хятадын эм зүйд нийцсэн арга техник, хятад эм эмчилгээг ашиглах нь эмнэлэгт хэвтэх зардлын нөхөн төлбөрийг 10 хувиар нэмэгдүүлж, нөхөн олговрын бодит хувь хэмжээ 90 хувьд хүрч, олон нийтийн эмнэлгийн ачааллыг үр дүнтэй бууруулж байна гэж хэлэв.

Хятадын уламжлалт анагаах ухааны давуу талыг бүрэн дүүрэн ашиглахын тулд бүх орон нутаг өөрийн онцлогт тохируулан Хятадын уламжлалт анагаах ухааны үйлчилгээг үзүүлж байна. Жаншү хотын хөдөө орон нутагт Хятадын уламжлалт анагаах ухааны эмнэлэг нь эрүүл мэндийн үйлчилгээ, Хятадын уламжлалт анагаах ухааны нөхөн сэргээх эмчилгээ, зүү төөнүүр, эмийн жор зэрэг үйлчилгээ үзүүлдэг. Жаншү хотын Эрүүл мэндийн үйлчилгээний төвийн Хятадын анагаах ухааны хэлтсийн дарга Зөү Шаофан хэлэхдээ, Жаншүгийн Хятадын анагаах ухааны хамгийн алдартай нь ортопедийн эмчилгээ юм. Энд буй олон эмч нар гар аргаар эмчлэх ур чадварыг эзэмшсэн бөгөөд мужийн дотор болон гаднаас олон өвчтөн энд ирж эмчлүүдэг гэж илэрхийллээ.

- Сүүлийн жилүүдэд бид Хятадын уламжлалт анагаах ухааны ерөнхий эмчилгээний үйлчилгээний загварыг бий болгож, Хятадын уламжлалт анагаах ухааны үйлчилгээний хүрээг байнга өргөжүүлэхийг хичээж байна. Хятадын Уламжлалт Анагаах Ухааны эмнэлэг нь эмнэлзүйн оношлогоо, эмчилгээг "өвчнөөс өмнө урьдчилан сэргийлэх, өвчний өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх" гэсэн урьдчилан сэргийлэх, эмчлэх үзэл баримтлалтай хослуулан, хяналт шалгалтын үйлчилгээний хэлбэрийг өргөтгөж, хүүхэд, өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд, архаг өвчтэй өвчтөнүүдийн эрүүл мэндийн менежментийг сайн хийж, харьяаллын оршин суугчдад эрүүл мэндийн үйлчилгээг бүрэн, цогцоор хангаж байна. 2021 онд эрүүл мэндийн үйлчилгээний төвийн Хятадын уламжлалт анагаах ухааны эмнэлэгт үйлчлүүлсэн нийт хүний​тоо давхардсан тоогоор 48 мянга гаруйд хүрч, тус эрүүл мэндийн үйлчилгээний төвт эмчлүүлсэн бүх хэмжээний 25 хувийг эзэлж, зүү, төөнүүр, физик эмчилгээ зэрэг Хятадын уламжлалт анагаах ухааны эмчилгээг 240 мянга гаруй хүнд үзүүлжээ гэж Бээжин хотын Хайдян дүүргийн Хуаюань замын олон нийтийн эрүүл мэндийн үйлчилгээний төвийн захирал Литао хэлэв.

Үүгээр ч зогсохгүй, тус эрүүл мэндийн үйлчилгээний төв нь Хятадын анагаах ухааны эрүүл мэндийн соёлын туршлагын танхимыг нээж, Физик дэлгэц болон мультимедиа харилцан үйлчлэлээр дамжуулан оршин суугчдад динамик, статик, интерактив туршлагыг өгөж, Хятадын Уламжлалт Анагаах Ухааны эмнэлэгийн эрүүл мэндийн үйлчилгээ, Хятад эмийн мэдлэг, эрүүл мэндийн өөрийн үнэлгээ гэх мэтийг хамран, эрүүл мэндийн мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх боловсролыг хэрэгжүүлж, Хятадын уламжлалт анагаах ухааны соёлын уур амьсгалыг бүрдүүлж байна.

      Чадвартантай

   Чадвартай багийн бүтээн байгуулалтыг бэхжүүлж, Хятадын уламжлалт анагаах ухааны хэсэг авьяастнуудыг татан оролцуулж, ард түмэнд үйлчилнэ.

Юүньтянь суурингийн эрүүл мэндийн төвийн Хятадын уламжлалт анагаах ухааны эмнэлгийн их эмч Жан Чүньмэйгээр эмчлүүлж өнгөрсөн өвчтөнүүд, 

- Хятадын уламжлалт анагаах ухааны чиглэлээр мэргэшсэн, хөгжилтэй, бусдад ээлтэй... хэмээн түүний тухай үргэлж дурсдаг.

Жан Чүнмэй их сургуулиа төгсөөд Юүньтянь суурингийн эрүүл мэндийн төвд ажиллахаар элсэн орж, эмчээр 11 жил ажиллаж байгаа бөгөөд зүү төөнүүр, бумба тавих, хусах зэрэг Хятадын уламжлалт анагаах ухааны 10 гаруй тохиромжтой арга барилыг эзэмшсэн байна.

Эмнэлгийн сургалтын уур амьсгал маш хүчтэй, бид бие биетэйгээ санал бодлоо солилцдог гэж Жан Чүнмэй хэлнэ. Тэр 2012 онд Ганьсүгийн Хятадын уламжлалт анагаах ухааны их сургуулийн бакалаврын ангид элсэн орсон тухайгаа:

- Мэргэжлээ дээшлүүлснээр цалинг улам нэмэгдүүлсэн. Одоо жилийн орлого 60 мянган юань дөхөж байгаа нь миний хувьд сэтгэл ханхлуун байна, ард түмэндээ сайн үйлчилнэ гэж хэллээ.

Ванфэн:

- Эрүүл мэндийн үйлчилгээний төв нь эмнэлгийн ажилтнуудын эрдэм мэдлэгээ дээшлүүлэхийг урамшуулан дэмжиж, үүний зэрэгцээ Хятадын уламжлалт анагаах ухааны шилдэг ажилтныг сонгон, шяний түвшнээс дээш эмнэлгийн байгууллагад мэргэжил дээшлүүлэн суралцаж, хөдөө орон нутгийн Хятадын уламжлалт анагаах ухаанд үйлчлэх эмнэлгийн ажилтнуудын ур чадварыг үргэлжлүүлэн сайжруулж байна. Өдгөө Хятадын Анагаах Ухааны эмнэлэг нь Хятадын хуучин эмч нараар ахлуулсан, залуу дунд үеийн эмч авъяас чадварын үе шатыг бүрдүүлж, 40-өөс доош насны эмч нарын тоо 2/3 орчим байж, 90 гаруй хувь нь бакалаврын зэрэгтэй гэж танилцуулав.

Мөн Юүньтянь суурингийн эрүүл мэндийн үйлчилгээний төвийн Хятадын уламжлалт анагаах ухааны эмнэлэгт залуу эмч нар олон бий. 1995 оноос хойш төрсөн Лэйхуан бол Хятадын анагаах ухааны чиглэлээр сурч, 2019 онд бакалаврын зэрэг төгсөөд тус Эрүүл мэндийн үйлчилгээний төвийн Хятад анагаах ухааны эмнэлэгт элсэн орсон. Хоёр жил гаруй ажилласны дараа тэрээр Ганьсү мужийн эмнэлэг, далайн эрэг орчмын коллеж, их дээд сургуульд мэргэжил дээшлүүлж, хувийн эрүүл мэндийн ур чадвараа сайжруулж, орлого нь ч даган нэмэгджээ.

    Авьяас чадварын асуудал бол хөдөө орон нутгийн Хятадын уламжлалт анагаах ухааны эмнэлгүүдэд тулгардаг гол бэрхшээлүүдийн нэг гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэн Вангэ олон нийтийн эрүүл мэндийн үйлчилгээний төвийн Хятадын уламжлалт анагаах ухааны эмнэлгийн дарга Жан Шюэй-Ин:

- Цалин хөлс бага зэрэг хүчин зүйлээс шалтгаалж, Хятадын анагаах ухааны залуу авьяастнуудыг элсүүлэхэд хэцүү байж, Хятадын анагаах ухааны авьяас чадвар асар их дутагдалтай байдаг учраас авьяаслаг чадварлаг багийн бүтээн байгуулалтыг цаашид бэхжүүлэх шаардлагатай байна гэжээ.

Авьяас чадварыг нэвтрүүлэх, хөгжүүлэх нь үндэс суурь бөгөөд авъяас чадварыг зөв ашиглах нь гол зүйл юм. Үүний тулд орон нутгууд дараалан арга хэмжээ авчээ. Даруй сүүлийн жилүүдэд Жаншү хот авъяас чадвартан элсүүлэх "шинэ таван бодлого" болон Хятадын уламжлалт анагаах ухааны салбарыг хөгжүүлэх 20 бодлого зэрэг хэд хэдэн бодлого хэрэгжүүлсэн бөгөөд үүнд авъяас чадварын татаас, орон сууцны (түрээсийн) татаас гэх мэт, түүнчлэн хүүхдүүдийг нь сургуульд ороход ая тухтай байлгах гэх мэт арга хэлбэрээр авьяас чадвартныг татжээ. Жэжян муж хөдөө орон нутагт Хятадын уламжлалт анагаах ухааны авъяас чадварыг татах, тогтворжуулах урт хугацааны урамшууллын механизмыг бий болгох, хөдөө орон нутагт Хятадын уламжлалт анагаах ухааны авьяастнуудад зориулсан туршилтын захиалгын сургалтын горимыг судалж, орон нутгийн байдалд хандуулан нутгийн хэв загвартай хятадын анагаах ухааны авъяас чадвартнуудыг хөгжүүлнэ гэж дурдан гаргажээ. Тухайлбал, Анжи шяньд 4 сая гаруй юанийн хөрөнгө оруулалт хийж, багш эмч урих хэлбэрээр Хятадын уламжлалт анагаах ухааны эмчийг хандлагатай хүмүүжүүлж байна. Бээжин хот хөдөө орон нутагт  Хятадын уламжлалт анагаах ухааны студи болон онцлог шинж чанартай Хятадын уламжлалт анагаах ухааны студиудыг барьж байгуулснаар Хятадын уламжлалт анагаах ухааны эмч нарын ур чадварыг хурдан дээшлүүлж байна.

Олон нийтийн үйлчилгээний төвүүдийн Хятадын уламжлалт анагаах ухааны эмнэлгийн авьяас чадварын хомсдолыг нөхөж, анагаах ухааны нэгдлийн хэлбэрийг идэвхтэй судалж байна. 2019 оноос хойш Жянши мужийн Хятад, Барууны уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг нь хөдөө орон нутагт буй Хятадын уламжлалт анагаах ухааны зарим төвүүдтэй нөхөн сэргээх тасаг байгуулах хамтын ажиллагааны гэрээ байгуулж, эмнэлгийн нөөцийг хамтад нь нэгтгэж, ард түмэнд улам таатай үйлчилгээ хангаж байна.

Жао Вэньхуа:

- Хятадын уламжлалт анагаах ухааны төвүүдийн хамрах хүрээ мэдэгдэхүйц нэмэгдсэн ч, Хятадын уламжлалт анагаах ухааны боловсон хүчин дутмаг, тоног төхөөрөмж дутмаг, Хятадын уламжлалт анагаах ухааны технологийн түвшин харьцангуй бага зэргээс шалтгаалан ихэнх хөдөө орон нутгийн эмнэлгийн болон эрүүл мэндийн байгууллагууд Хятадын уламжлалт анагаах ухааны үйлчилгээ бүрэн болж чадаагүй хэвээр  байна. Дараа нь бид хөдөө орон нутгийн Хятадын уламжлалт анагаах ухааны боловсон хүчнийг бэхжүүлэх, Хятадын уламжлалт анагаах ухааны техникийн үйлчилгээний хангамж ба тоног төхөөрөмжийн тохиргоонд анхаарлаа хандуулах болно. Хөдөө орон нутгийн эмнэлгийн болон эрүүл мэндийн байгууллагуудын Хятадын уламжлалт анагаах ухааны үйлчилгээний чанарыг цаашид дээшлүүлнэ гэж илэрхийлэв. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл