solongonews
Шаньдүн мужийн зарим хүмүүст Ковид-19 вирусийн эсрэг вакцин тарьж эхлэв
2021-01-04 15:00
Шаньдүн мужийн зарим хүмүүст Ковид-19 вирусийн эсрэг вакцин тарьж эхэллээ.

   Синьхуа Агентлагийн мэдээ, 01-р сарын 03-ны үдээс хойш Шаньдүн мужийн Линь И хотын Ланьшань дүүргийн Лючингийн гудамжны Гэр хорооллын нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээний төвийн Бээжингийн замын вакцинжуулалтын клиник дээр эмнэлгийн ажилтнууд Ковид-19 вирусийн эсрэг вакцинжуулалт хийлгэж байгаа хүмүүст анхаарах асуудлын тухай тайлбарлаж байлаа.

Сүүлийн өдрүүдэд Шаньдүн мужийн зарим бүс нутаг гол ажилтнуудад Ковид-19 вирусийн эсрэг вакцин хийсэн юм. Ланьшань дүүргийн Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн захирал Жан Чинжи:

- Ланьшань дүүрэг 2020 оны 12-р сарын 23-ны өдрөөс эхлэн импортын хөлдөөсөн барааг тээвэрлэх, ачих, буулгах ажилд оролцдог ажилтнуудыг вакцинжуулж эхэлсэн. Одоогийн байдлаар вакцинжуулалт нь ихэвчлэн гадаадад ажилладаг хүмүүст хийгдэж байна. "Дараагийн алхамд эмнэлгийн болон эрүүл мэндийн байгууллагуудын зарим гол ажилтнуудад вакцинжуулах болно гэж хэллээ.

Одоогийн байдлаар бүх Шаньдүн мужийн 16 хотод вакцинжуулалтын ажлыг амжилттай хийсэн байна. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл