Энэ жил далан насны давааг давж байгаа ч цог золбоотойгоор үндэстнийхээ соёл гэгээрлийн үйлсийн төлөө хичээн чармайн ажиллаж байгаа энэ хүнийг Баошян гэдэг. Тэрээр 1977 оноос эхлэн ажлын гараагаа эхлүүлснээс хойш одоо хүртэл монгол хэлний сургалтын тухай шинжилгээ судалгааны ажил хийсээр ирсэн байна.
Удаан жил үндэстний сурган хүмүүжлийн үйлсэд гавшгайлан ажилласан тэрээр дунд, бага сургуулийн монгол хэлийг нэмж суралцаж байгаа сурагчдын монгол хэлний сургалтад оршиж байгаа асуудлыг тодорхой ойлгон мэддэг хүний нэг юм. Ингээд 2013 оноос эхлэн холбогдох хүмүүстэй хамтран дунд, бага сургуулийн монгол хэлний хичээлийн бичгийг баримжаа авиагаар унших төхөөрөмж бүтээсэн байна. Энэ нь Хятад улсын монгол хэл нэмж суралцаж байгаа сурагчдын монгол хэлний сургалтын ажлын сул талыг нөхсөн төдийгүй бүхий л хичээлийн уншлагын аудио бичлэгийг ч холбогдох тавцанд оруулан улсын хэмжээнд үнэ төлбөргүй хангав. Мэдээгээр монгол хэлний хичээлийн уншлагыг татан буулгасан дармалын хэмжээ нь давхардсан тоогоор 250 мянган удаад хүрч, бүх Хятад улсын монгол үндэстний дунд, бага сургуулийн сурагчдын монгол хэлний уншлагад ихэд хувь нэмэр оруулсан байна.
Түүний үзэж буйгаар Өмнөд Горлосын хэлний орчноос болсон байдалд хандуулан сурагчид монгол хэл сурахад уншлагыг зайлшгүй хүндэтгэж үзэх хэрэгтэй. Баошян 120 мянган үсэг бүхий монгол, хятад хэл хавсаргасан 6 дэвтэр “Монгол хэлний ярианы хэлний дасгал боловсрол” зэрэг сургуулийн заах материалыг найруулан хэвлүүлж, баримжаа уншлагыг дагалдуулсан байна.
Ажил үйлсдээ хайртай, үндэстнийхээ соёл гэгээрлийн үйлсийн төлөө хичээн зүтгэсээр ирсэн Баошян тэтгэвэрт гарсныхаа дараа ч мөн л монгол хэлний хичээлийн сургалтын судалгааны ажилд хичээн ажиллаж байна. Өмнөд Горлосын үндэстний хууль дүрмийг судлах хурлын нарийн бичгийн дарга, Сүнюань хотын цорын ганц монгол хэлний сайт болох Сүнжюнь сайт хянан тохиолдуулагч зэрэг нийгмийн тушаалыг хариуцаж буй. Мөн ажлын сул сэлүү цагаараа Нахиа нийгэм дүүрэгт хүрч, монгол хэл соёл сурах ангид сайн дураараа ажиллаж өтөл насаа зол жаргалтай өнгөрүүлж байна.
Баошян хэдийгээр далан насны давааг давсан ч үндэстнийхээ соёл гэгээрлийн үйлсийн төлөө, залгамж хойч үедээ үлгэр дууриал үзүүлэхээр хичээн ажилласаар буй.
